СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголын үндэсний музейн үзмэрүүдийг БНХАУ-д дэлгэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Монголын үндэсний музейн үзмэрүүдийг БНХАУ-д дэлгэжээ. Тус музейгээс торгоны замын соёл, түүхэнд холбоотой 15 дэсийн 29 ширхэг соёлын биет дурсгал, эд өлгийн зүйлийг БНХАУ-ын үндэсний музейд дэглэн үзэгчдэд толилуулж байна. Ирэх сарын 14-нийг хүртэл үргэлжлэх “Торгоны зам дагуух Үндэсний музейнүүдийн эрдэнэс” үзэсгэлэнд 12 орны Үндэсний музейн 234 шилдэг үзмэрийг олны хүртээл болгосноороо онцлогтой ажээ. Энэхүү үзэсгэлэн олон улсын музей, соёлын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүгээрээ дамжуулан торгоны замын түүхийг олон нийтэд таниулах зорилготой гэнэ. Дашрамд дурдахад, Монголын үндэсний музей нь улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн байдаг. Сан хөмрөгтөө 5000 орчим үзмэртэй билээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.