СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-04-18

Гар утас хэрэгтэй ч эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Х.Өлзийбаяр

.

Ийм ажил амьдралын өдөр тутмын байнгын энэ хэрэглээ, хэрэгтэй энэ зүйл харин ямар сөрөг нөлөөтэйг та дуулсан уу. Гар утас хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ.

Нуруу бөгтийлгөнө

Утсаар ярих, тоглоом тоглох, мэдээлэл хүлээн авах, олон нийтийн сүлжээнд орох гээд та утсаа өдөрт хэдэн удаа ашигладаг вэ. Эмч мэргэжилтнүүд гар утас, таблет, компьютерийн дэлгэцийг цэх суусан нүднийхээ харалдаа байлгахыг зөвлөдөг ч гар утсаа хүмүүс хаана л бол хаана нээж хардаг болохоор энэ дүрмийг баримталдаггүй, байнга утасныхаа дээрээс бөгтийн суудаг. Энэ нь яваандаа нурууны өвчний үүсвэр болж бөгтийхөд хүргэнэ гэж британийн хиропрактикийн нийгэмлэгийн эмч нар хэлж байна. Эмч Тим Хитчвелийн хэлснээр бол 16-24 насны залуусын 60 хувь нь нурууны эмгэгийн улмаас эмчид хандаж байна гэнэ.

Гар утас барьсан жолооч согтуугаас ялгаагүй

Карнеги-Меллоны их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа явцад гар утсаар ярьж яваа жолоочийн тархины идэвхжил 37 хувь буурдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Сэтгэл судлаач доктор Марсель Жюст ч машин барьж явахдаа гар утсаар ярьж байгаа жолооч, согтуугаар жолооны ард суусан жолоочийн гаргадаг алдаануудыг яг ижилхэн гаргадаг гэсэн байна. Энэ дутагдал гарцаар гарч байгаа явган зорчигч утсаар ярихад яг адил давтагддаг байна.

Утаснаас хамааралтай болох сэтгэлийн түгшүүр

Мэдээлэл харилцааны энэ төхөөрөмжгүйгээр нэг хоног бүү хэл нэг цагт, минут ч байж чадахгүй тийм эринд бид амьдарч байгаа нь энэ төхөөрөмжөөсөө хараат болох аюул дагуулж байна. Улмаар энэ нь ганцаардмал, тусгаар байх гэсэн эмгэг ч дагуулж мэднэ. Вашингтоны Хенри Кайзерийн сан залуус өдөрт 10-11 цагийн гар утсаа ширтэн суухад зарцуулж, хэн нэгнээс мэдээлэл хүлээн, хэнээс юу гэсэн мэдээлэл ирж байгаа бол хэмээн сэтгэлийн түгшүүр, хүлээлтэд ордог гэжээ.

Таргалах

Эдинбургийн мэс заслын хатан хааны коллежийн хэвлэлийн нарийн бичгийн дарга доктор Жонатан Дюринг хүмүүс гар утастайгаа хэт удаанаар нөхөрлөж биеийн идэвхтэй хөдөлгөөн буурснаас таргалах явдал улам нэмэгэдэж энэ нь манай дэлхий дээрх үхлийн дөрөв дэх шалтгаан болж байна гэжээ.

Хөдөлгөөн багассанаас таргалж улмаар зүрх судасны өвчний эрсдэл нэмэгдэнэ. Сонсоод анхаарахгүй өнгөрч магадгүй ч дараа нь үр дагавар нь тун хэцүү гэж тэр хэлжээ.

Бухимдал, хямрал

Хүүхдийн сэтгэл судлаач Жули Линн Эванс 20 жилийн өмнө жилд нэгээс хоёр хүүхэд л амиа хорлосон тохиолдол гардаг байсан бол өнөөдөр сард дөрвөн тохиолдол гарч байна гэж ярьж байна. Өсвөр насныхны бухимдал, сэтгэлийн хямрал гар утаснаас ямар нэг хэмжээгээр холбоотой, “тэд харанхуй орчлонгоор чөлөөтэй аялах”-ыг хүсэх тэр мэдрэмжийг гар утаснаас олж авч байгаа гэсэн байна.
Нойргүйдэл

18-21 насны залуусын 60 илүү хувь нь орондоо орсон хойноо гар утсаа уншиж, эсвэл тоглоом тоглодог. Харин Логборын их сургуулийн нойр судлалын клиникийн захирал Кевин Морган гар утсаа хоёр цаг уншиж, тоглоход мелатонины ялгаралт зогсч, аажимдаа нойргүйдэх эмгэгтэй болно гэжээ. Environment International сайтад бичсэнээр бол гар утас эрэгтэйчүүдийн үрийн шингэн ялгарахад муугаар нөлөөлж найман хувь бууруулж улмаар үргүйдэхэд хүргэнэ гэсэн байна.

Анхаарал төвлөрөхөө болих

Америкийн сэтгэл судлаачдын холбооны эрдэмтдийн судалгаагаар гар утас хүний анхаарлыг сулруулдаг гэжээ. Гар утастай хэт их харьцсанаас хүний алив зүйлд анхаарал төвлөрөх явдал эрс буурдаг гэсэн байна. Ялангуяа хэвтэж байхдаа гар утас ашиглах нь үүнд ноцтой нөлөөлдөг байна. Хүн ямар мэдээлэл ирж байгаа бол, шинэ зүйл юу байна хэмээн хүлээж хамаг анхаарлаа утсандаа хандуулдаг нь бусад ажилд анхаарлаа төвлөрүүлж чадахгүйд хүргэдэг байна.

Гар утас жорлонгийн суултуураас бохир

Гар туасны дэлгэц, ар тал, хажуу бөөрөнд бичил организм хамгийн ихээр хуримтлагддаг байна. Ялангуяа гар утасны дэлгэц, хажуу тал дахь нянгийн хэмжээ бусад гадаргуугийнхаас 14 дахин их байдаг гэнэ. Британийн их сургуулиас хийсэн судалгаагаар гар утсан дээрх нян бохирдлын хэмжээ жорлонгийн суултуурынхаас 18 дахин их байдаг гэж гарчээ. Ийм байдлаар гар утас нь шулуун гэдэсний савханцар зэрэг өвчин үүсгэгч бактерийн жи нхэнэ эх үүсвэр болдог гэнэ.

Радио долгион хамгийн аюултай

Гар утас хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг ч хамгийн аюултай хөнөөл нь радио долгион. Энэ бол Wi-Fi, блютуз, NFC болон радио долгионоор дамжиж байгаа бүхий л арга замыг хэлж байгаа хэрэг. Ганцхан жишээ гэхэд л богино долгионы зууханд хоол халаахад 2450 MHz-ийн үелзэл ашигладаг бол үүрэн телефоны ихэнх операторууд 3G юм уу 4G үелзэл дээр ажилладаг. Та бид утсаар ярих, төрөл бүрийн мэдээлэл хүлээн авахад энэ их долгионыг хүлээн авна.

Нүдний хараа муудах

Гар утасны бас нэг хөнөөл нь хамгийн эхлээд л нүдэнд нөлөөлдөг. Жижиг үсэг, дүрсний муу ялгарал, тод өнгийн гэрэл нь хараанд муугаар нөлөөлдөг. Судлаачид 1997 онтой харьцуулахад хүмүүсийн харааны чадамж гурав дахин буурсан гэж байна. Ялангуяа шөнийн цагт муу гэрэлтэй болон, харанхуйд гар утас ширтэх нь хараа муудахад хүргэдэг байна. Уг нь үүнээс сэргийлж дэлгэцнийхээ гэрлийг тохируулах, бичвэрийн суурь өнгийг өөрчлөх аргууд байгаа ч хүмүүс тэр бүрий мэддэггүй, ашигладаггүй.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.