Капитал банк татан буугдсан талаар Монголбанкнаас өнгөрөгч даваа гарагт мэдээлсэн билээ. Үүнээс хойш дээрх банканд хадгаламж эзэмшдэг олон мянган иргэд хохирсон хэмээн жагсаал зохион байгуулсан. Харин Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл банкыг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа аж. Мөн шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь прокурорын байгууллагаас мэдээлэхээр болсон байна.