СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-04-18

Цагдаагийн алба хаагчийн амь насыг хохироосон этгээдүүдийг шүүнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. Хэргийг тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ түүнийг чирж биед нь хүнд гэмтэл учруулаад, хэргийн газрыг орхин зугтсан билээ. Улмаар цагдаагийн алба хаагч эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэх явцдаа тархины хүнд гэмтлээс болж нас барсан юм. Эрэн хайх ажиллагааг шуурхай явуулснаар Т.Лундааг Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хорооны нутаг дэвсгэр, Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23:25 цагт Сүхбаатар дүүргийн XIX хороо, Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхад нь олж, дайчлан баривчилсан байдаг. Гэмт хэрэгтэн Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаархэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.