Энэтхэг улсын Мадья Прадеш дүүргийн Балагат хотод 21 настай барилгын ажилчин осолд орж эмнэлэгт иржээ. Эмнэлэгт ирэхдээ залуу гавлын ясаа урт шорон төмрөөр нэвт сүлбүүлсэн байжээ.
Барилга дээр ажиллаж байгаад доош унахдаа төмөр шоронд гавлын ясаа нэвт хатгуулсан өвчтөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эмнэлэгт ирсэн байна. Өвчтөн шоконд орсон байдалтай ирснийг эмч нар ярьжээ. Түүний тархинд хатгасан шорыг сугалах хагалгааг зургаан эмч хамтран гүйцэтгэж, 90 минутын турш хагалгаа үргэлжилжээ.
Төмөр өвчтний баруун шанаагаар орж зүүн чихний урд хэсгээр нэвт сүлбэж гарч ирсэн байсныг хагалгааны үеэр сугалсан. Нагпур эмнэлгийн эмч нар өвчтний амийг авраад зогсохгүй биеийн байдал нь сайжирч энэ долоо хоногийн сүүлээр эмнэлгээс гарах ба тархинд нь ямар нэг хүнд ноцтой гэмтэл учраагүй гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com