Австралийн Викториа мужийн иргэн хувийн өмчдөө тэжээдэг бугаа хооллох гэж байгаад халдлагад өртөж амиа алдсан хэрэг гарчээ. Халдлага лхагва гарагт гарсан бөгөөд буга эрэгтэй рүү дайрсныхаа дараа түүний эхнэр лүү дайрч хүнд шархдуулсан байна. Эмэгтэйн шарх амь насанд халтай байж магадгүй тул нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Австрали улсад тэжээвэр амьтад, тэр дундаа буга хүн рүү дайрсан тохиолдол маш ховор ажээ. 2000-2013 оны хооронд ан амьтнаас болж хүн амиа алдсан хэргүүдийн дунд нэг ч удаа буга хүний аминд хүрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эзнийхээ аминд хүрсэн бугыг Австралийн гэр бүл зургаан жил тэжээжээ. Цагдаа нар халдлагын дараа тэжээвэр амьтныг зовоолгүй голыг нь тасалсан тухайгаа мэдэгдсэн байна.
Эрх баригчид ойрын жилүүдэд бугын тоо толгой сая гаруй болж өсөн нэмэгдсээр байгааг анхаарууллаа. Зэрлэг буга автозам, дэд бүтцийн осол аваар үүсгэх шалтгаан болж байна гэжээ. Олон нийтэд хандан бугын идээшиж нутагладаг үзвэр үйлчилгээний газруудаар явахдаа болгоомжтой байхыг эрх баригчид анхааруулжээ.
Эх сурвалж: www.bbc.com