Оксфордын их сургуулийн Хорт хавдрын судалгааны төв улаан өнгийн болон боловсруулсан махан бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд онц аюултай болохыг судалжээ. Их сургуулийн эрдэмтдээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын илгээсэн баримт материалд зүсэм гахайн мах ч хэвлийн хөндийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй болохыг анхааруулсан байна.
Гахайн утсан махны нэг зүсэм хэвлийн хөндийн хорт хавдар тусах эрсдлийг 20 хувиар нэмдэг. Хоногт 21 грам улаан өнгийн болон боловсруулсан мах идэж байсан мянган хүн тутмын 40 нь хэвлийн хөндийн хорт хавдар туссан бол өдөрт 76 гр боловсруулсан мах идэж байсан мянган хүн тутмын 48 нь хорт хавдартай болсон байна.
Судлаачид бараг хагас сая хэрэглэгчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Ингэхэд зургаан жилийн хугацаанд 2,609 хүнд хэвлийн хөндийн хорт хавдар үүссэн байна.
Та бидний хэрэглэдэг гахайн утсан мах, хиамны нэг зүсэм ойролцоогоор 23 грамм байдаг ажээ. Гахайн утсан мах, зайдас, хиам, салям зэргийг боловсруулахдаа утаж, давс бусад амтлагчаар амталж даршилж хийдэг. Эдгээр найрлага нь хорт хавдар үүсгэх шалтгаан болж байж магадгүй учраас хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ. Учир нь үхэр, хонь, гахай зэрэг улаан өнгийн маханд хүний биед хэрэгцээтэй шим тэжээл бас агуулагддаг байна. Тиймээс чухам ямар замаар боловсруулсан улаан махан бүтээгдэхүүн хэвлийн хөндийд хорт хавдар үүсгэж байгааг үргэлжлүүлэн судалж байгаа гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com