АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямбо-Очирт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очирыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн оны аравдугаар сард
эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, бусдаас 200 сая төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр гэрээс нь баривчилж, саатуулан шалгасан хэмээн хэвлэлүүд шуугиж байсан.
Д.Бямбо-Очир МАН-ыг Засгийн эрх барьснаас хойш буюу 2016 оны сүүлчээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар томилогдон ажилласан боловч тухайн албан тушаалыг ердөө хоёрхон жил хашаад ийнхүү саатуулагдсан юм.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Д.Бямба-Очир 2017 оны есдүгээр сарын 26-нд тус газрын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Б.Ариунболорт 49 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж давуу байдал олгосон, тус газраас хэрэгжсэн худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “ӨЭЭЭ” ХХК-ийг хахууль авч сонгон шалгаруулсан” хэмээн яллах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.