СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгчийн зургийг балласан сурагчид сургуулиас хөөгджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Бурунди улсын дунд сургуулийн сурагчид Ерөнхийлөгч Пьер Нкурунзизагийн зургийг шоглосон хэргээр өнгөрсөн сард баривчлагдаад байсан юм. Сурагч охидыг шоронгоос сулласан ч сургуулиас нь хөөсөн гэж Human Rights Watch хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.

Гурван сурагч охиныг төрийн тэргүүнийг гутаан доромжилсон хэрэгт буруутган баривчилсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж, сошиал медиагаар зэмлэн буруутгаад байсан юм.

Хүний эрхийн байгууллагын мэдэгдсэнээр охидыг сулласан нь сайн хэрэг ч сургуулиас хөөж байгаа нь хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзжээ. Ерөнхийлөгч Пьер Нкурунзизагийн зургийг баллаж, шоглосон хэрэгт буруутган долоон сурагчийг анхлан баривчлан саатуулаад байсан юм. Эдгээр сурагчдын тавыг нь сургуулиас бүрмөсөн хөөж буй тушаалд сургуулийн захирал гарын үсгээ зуржээ.

Бурунди улсад урьд өмнө ийм хэрэг хэд хэдэн удаа гарч байсан удаатай.

2016 онд Үндэсний тагнуулын газраас Ерөнхийлөгч Нкурунзизаг “эндээс яв, гурав дахиа сонгогдох ёсгүй” гэсэн үгээр доромжилсон гэх дунд сургуулийн найман сурагчийг баривчилж байсан юм. Тус жилд байдаг.

 

 

Пьер Нкурунзиза нь 2005 оноос хойш төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж 2015 онд улиран сонгогдоход ард иргэд ундууцан эсэргүүцэж байсан юм. Гэсэн ч Ерөнхийлөгчийг иргэдийн санал хураалтаар бус Парламентын гишүүд сонгосон учир хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн зөвлөл үзжээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.