СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Дээд боловсролын эрдмийн зэргийг Ази Номхон далайн орнууд хүлээн зөвшөөрдөг болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Монгол Улсын төрийн ба төрийн бус их, дээд сургуулийн дээд боловсролын эрдмийн зэргийг Япон, Австрали, БНСУ, Шинэ Зеланд зэрэг Ази Номхон далайн бүс нутгийн орнууд ирэх сарын 1-ний /2019.05.01/ өдрөөс хүлээн зөвшөөрдөг болох талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн газрын дарга Либинг Ванг нар мэдээлэл хийж байна

Уг конвeнци батлагдсанаас хойш 2011 онд шинэчлэн найтуулж дахин баталсан байна.

Тиймээс Монгол улсын Засгийн газрын 399-р тогтоолоор "Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази Номхон далайн бүс нутгийн Токиогийн конвeнцид нэгдэх шийдвэр гаргаж, ЮНEСКО батламжилсан байна. Үүнтэй холбоотойгоор БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ЮНEСКО-ийн Ази Номхон далайн бүс нутгийн Боловсролын товчооны газрын дарга Либинг Ванг нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Ингэснээр тухайн улсуудад мэргэжил дээшлүүлэх, үргэлжлэн суралцлах, эрдмийн зэрэг хамгаалах, ажил хөдөлмөр эрхлэх, шилжилт хөдөлгөөн зэрэгт эeрэг нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн үндэсний чадамж, магадлан итгэмжлэл, чанарын баталгааны тогтолцоог бэхжүүлэх, оюутнууд, эрдэмтэд, ажилчдын шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчилж, Монголд дээд боловсрол эзэмшсэн залуусыг гадаадад үргэлжлүүлэн сургах, дээд боловсрол эзэмшүүлэх чадварыг эзэмшүүлэхэд дөхөм болох юм байна

Энэ үeэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг зургаан их дээд сургуулийн эрхийг цуцлахаар болсон тухай мэдэгдлээ. Мөн их дээд сургуулийн боловсролын хөтөлбөрт эрс шинэчлэл хийхээ ч онцоллоо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.