СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-17

Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын талаарх илтгэх хуудас /бүрэн эхээр/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Төв цэвэрлэх байгууламжид өчигдөр ноцтой осол гарч, дөрвөн хүний амь нас хохироод байгаа билээ. Ослын газарт уг өдөр чухам юу болсон талаарх албаны илтгэх хуудсыг та бүхэнд нэмэр хачиргүйгээр хүргэе.

 

2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДӨР ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ ИЛТГЭХ ХУУДАС

Байршил: СХД, 20-р хороо Төв Цэвэрлэх байгууламжийн Түүхий үлдэцийн насос станц

Байгууллагын үндсэн үйл ажиллагаа: Төв цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын үйлдвэр болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэдэг 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг инженерийн байгууламж юм.

Үүссэн нөхцөл байдал: Тухайн өдрийн хувьд ямар нэгэн томоохон засварын ажил хийгдээгүй, өдөр тутмын засвар үйлчилгээг ээлжийн инженер, механик инженер хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерүүд удирдан явуулахаар төлөвлөсөн.

14:00 цагт түүхий лаг шахах насос станцад лаг шахсаны дараа техник ашиглалтын үзлэг хийж, засварын бригад ажиллаж эхэлсэн.

Түүхий үлдэцийн насос станц

15:00-15:20 цагт засварын бригадын засвар үйлчилгээ хийх явцад насос станцад хий ялгарсны улмаас ажилчид муужирч унасан нөхцөл байдал үүссэн. Ажилчдыг аврахаар 5 ажилтан насос станцад орсон боловч хийнд муужирч орох нөхцөлгүй болсон.

15:20 минутанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэж аврах үйл ажиллагааг явагдсан. 

16:08 минутанд Нийслэлийн онцгой байдлын Нийслэлийн аврах анги-105-ийн 2 бүлэг осол болсон газар ирж аврах үйл ажиллагааг гүйцэтгэсэн.

17:23 минутанд сүүлийн нас барсан ажилтанг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

18:00-20:00 хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар үүссэн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаны хүмүүсээс тодруулга мэдээлэл авч талийгаачдын ар гэрийнхэнтэй биечлэн уулзан эмгэнэл илэрхийлэв.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг Онцгой горимд шилжүүлж аваар ослоос урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлыг хэвийн горимд оруулах Ажлын хэсгийг байгуулж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулж ажиллах үүрэг өгсөн.

20:00-21:30 цагийн хооронд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд Б.Мөнхбаатар нар цагийн нөхцөл байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон, ажлын төлөвлөгөөнд санал өгч ажилласан.

23:20-23:40 Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг Онцгой горимд шилжүүлж аваар ослоос урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлыг хэвийн горимд оруулах Ажлын хэсгийн дарга Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар Түүхий лаг шахах станц, тунгаагуурыг лаг хагшаачаас суллах ажилд хяналт тавьж, дараах үүрэг даалгаврыг өгсөн.

·         Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагаа хангах ажлын хэсэг төлөвлөгөөг батлах

·         Осол болсон насос станцыг хэвийн горимд оруулж хууль хяналтын байгууллагын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх

·         Хүн хүчийг хуваарилалтаа зөв зохион байгуулах, нөөц засварын бригад ажиллуулах

23:40-01:30 Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгээр ахлуулсан шуурхай хуралдаанаар насос станцын хэвийн горимд 48 цагийн дотор оруулахын тулд дараах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг даалгавар өгч ажилласан.

·         “Ирээдүй насос станц”-аас насосны хөдөлгүүр авчруулахыг Хяналт удирдлагын төвийн менежер П.Болдбаатарт

·         Ф250 мм диаметртэй таслах хаалтын бэлэн байдлыг хангаж ажиллахыг Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Насантогтоход

·         Онцгой горимоор ажиллах үед ажлын байранд албадмал агааржуулалт хийж засварын бригадын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг Үйл ажиллагаа хяналтын хэлтсийн дарга У.Лхамсүрэнд, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга У.Лхамсүрэнд, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Насантогтоход

·         Онцгой горимоор ажиллах 48 цагийн хугацаанд ээлжээр ажиллаж ажиллах удирдлага болон ажилтнууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер, засварын бригадын хуваарийг хийж, хэрэгжилтэнд хяналт тавихыг Захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэгт тус тус үүрэг болгов.

Ослын үед: Нийт тухайн цагийн байдалд 10 гаруй байгууллагын 100 орчим албан хаагч ажилласан.

·         Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мэргэжилтэн нар 2

·         Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс 3

·         Ус сувгийн удирдах газрын удирдлага, албан хаагчид 58 инженер техникийн ажилтан, 75

·         Онцгой байдлын байгууллагаас 16 (Онцгой байдлын ерөнхий газраас 2, Нийслэлийн онцгой байдлын газар 14 албан хаагч)

·         Цагдаагийн байгууллага (Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 25 албан хаагч)

·         Мэргэжлийн хяналтын байгууллагаас 7 (Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 4)

·         Эрүүл мэндийн байгууллагаас 9 (Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2, Наркологийн үндэсний төвөөс 4, СХД-ийн ЭМД-өөс 3 албан хаагч) тус тус ажилласан.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.