СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

100 гаруй хүүхэд хүчирхийлсэн гэх 71 настай эрэгтэйг баривчилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Америкийн Луйзана мужийн иргэн 71 настай Харви Жозеф Фаунтн гэгчийг бага насны хүүхэд хүчирхийлсэн 100 гаруй хэрэгт буруутган баривчлаад байна.

Сэжигтний талаар гомдол мэдүүлсэн даруйд энэ сарын 9-ний өдөр цагдаа нар баривчлан саатуулсан байна. Шериф Стефен Филипсийн хэлснээр хэргийг мөрдөн шалгах үед гэмт этгээд урьд өмнө олон арван удаа хүүхэд хүчирхийлсэн байж магадгүй баримт нотолгоо илэрчээ.

Цагдаагийн газраас Жозеф Фаунтн нь 1970-80 оны хооронд 13-аас доош насны хүүхдүүдийг хүчирхийлсэн байж болзошгүй гэдгийг мэдэгдсэн. Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд хэрэгт холбоотой бусад хүмүүсийг олж илрүүлж магадгүй юм байна.

Мужийн хуулиар 13-аас доош насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлэх нь нэгдүгээр зэргийн хүчирхийллийн гэмт хэрэгт тооцогддог ба ялын дээд хэмжээ цаазаар авах болон бүх насаараа хоригдох ялтай.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.