Монголын түүх, шашин, соёлын гайхамшигт өвийн нэг болох Чойжин ламын сүмийг Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын номыг тэтгэгч сахиусыг оршоон буулгах үйлд зориулан 1904-1908 онд Омбо тэргүүтэй шилдэг урчууд барьж байгуулжээ.
Музейн хамт олон Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан, 1961 онд хоёр орны инженер, мэргэжилтнүүд хамтран Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгыг сэргээн засварласан түүхийг эргэн дурссан “НАЙРАМДАЛ-70 ЖИЛ” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвтэй хамтран 2019 оны 04 сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
"Чойжин ламын сүм музейг сэргээн засварласан таван хүнээс би л үлдэж дээ" хэмээн зураач Б.Игорь гуай тайлбарлаж байлаа.
Тус үзэсгэлэнд музейн үүх түүхийг өгүүлээд зогсохгүй, ХХ зууны эхэн үеэс өнөөг хүртэлх цаг хугацааны Нийслэл Хүрээ, Улаанбаатар хотын төв хэсгийн төрх байдал, барилгажилт, хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдгээрт гарсан өөрчлөлт зэргийг харуулснаараа онцлог юм.