СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Батбаясгалан: Цэвэрлэх байгууламжид гарсан ослын улмаас найман хүн эмнэлэгт хүргэгдсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө


Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослыг шалгах ажлын хэсгээс өнөөдөр 11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үүссэн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллийг хүргэе. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Төв цэвэрлэх байгууламжид гарсан үйлдвэрийн осолд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан.


Төв цэвэрлэх байгууламжид яг одоогоор лаг хүлээн авах насосыг нэн тэргүүнд хэвийн горимд оруулах ажлыг хийж байна. Өчигдөр үүссэн нөхцөл улмаас үүссэн лагийг соруулах ажил одоо ид үргэлжилж байгаа.
Лагийг цэвэршүүлэх тунгаагуурт осол болоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Нийслэлийн удирдлагууд талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзаж, уй гашууг хуваалцах ажлыг хийсэн. Монгол Улсын Засгийн газар өнөө өглөө 08.00 цагт хуралдаж албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажилд хөндлөнгөөс оролцож саад учруулах эрх бидэнд байхгүй учраас хуульд заасан эрх хэмээнийхээ хүрээнд энэ мэдээллийг хийж байна.

Ослын цэгт ОБЕГ-аас гаргасан ажлын хэсэг ажиллаж, цаашид дахин ийм осол гаргахгүй байх чиглэлийн ажлыг хийлээ.


Энэ ослын улмаас дөрвөн хүний амь наснаас гадна хэд хэдэн хүн хордлогод орсон. Одоогоор найман хүн эмнэлгийн үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс хордлого болон сэтгэл зүйн үйлчилгээг авч байгаа. Тэдгээр хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.