Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Даваажаргал иргэншлээ солино гэсэн мэдээ сонсогдох боллоо. Хэдий баталгаатай мэдээ биш ч гэлээ олон жилийн өмнөөс яригдаж байсан "хуучин мэдээ" юм. Хэрэв ийм зүйл болсон тохиолдолд бөхөд хайртай монгол түмний хувьд энэхүү мэдээ гунигтай мэдээ хэдий ч энгүй хүчит аваргыгаа ойлгон хүлээн авах биз ээ. Сошиал сүлжээгээр их аваргыг "2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан" хэмээн мэдээлж байна. Үгүй л болов уу!!! Нээлтэд тууз хайчлахын төлөө иргэншлээ солих хэмжээний "жижиг" аварга биш гэдгийг монгол түмэн мэднэ.
Японы мэргэжлийн сумо бөхийг Монгол хүчтэнүүд эзэгнээд, сумо бөхөд Монгол аваргууд ноёрхлоо тогтоогоод удаж байна. Хэдхэн хоногийн дараа эхлэх шинэ тооллоо япон аваргатай угтах япон түмний хүсэл байгаа ч биз.
Гэвч улиран одож буй Хэйсей эзэн хааных нь он жилүүдэд үндэсний спортод нь Монгол хүчтэнүүд бүрэн ноёрхож байлаа. Цаашдаа ч ноёрхох биз. Япон аваргаар эзгүйрээд байсан сумо бөхөд олон жилийн дараа япон хүн (Кисеносато) аварга болсон хэдий ч амжилт үзүүлж чадахгүй байсаар зодог тайлсан нь саяхан. Хэдийнээс дэг, ёс хатуутай мэргэжлийн сумо бөхийн холбоо монгол аваргуудыг төрөл бүрээр шахаж, багахан шалтгааны улмаас зодог тайлуулж байвч аварга болчих хэмжээний япон бөх одоохондоо харагдахгүй л байна. Магадгүй ойрын хэдэн жилдээ үгүй л болов уу. Харин шинээр аварга болох магадлалтай бөхчүүдийг нэрлэвэл мэдээж монгол бөхчүүд байна. М.Даваажаргал аваргыг иргэншлээ сольж Япон улсын нэрийн өмнөөс барилдахыг ч шахаж шаардаж байж ч мэдэх.
Аварга маань иргэншлээ сольсон ч бөхөд хайртай Монгол түмнийхээ хувьд тэр Монгол бөхийн удамд Монгол аварга хэвээрээ үлдэх нь дамжиггүй.
Ишиг эвэрээ ургахлаар эхийгээ мөргдөг гэж хуучны үнэн үгтэй юмдаа,хувь хүний ухаан л мэдэх хэрэг
Энэ залуутай залуугүй Японы үндэсний бөх цаашаа хөгжөөд л явах байлгүйдээ . Хазгар хүүхэн хадамсаг гэж үнэн бололтой
Аав тэнгэрийн оронд их л шанлах байхдаа монголоос өгсөн бүх гавьяа шагналаа өгөөд явах хэрэгтэй
Нэг муу хөлөстэй тэвжээний эзэн болох гэж эх орноосоо татгалзах ч гэждээ өнгө мөнгөний шуналаа гэж хайран ч нэр төр аав нь тэнгэрээс харж харуусч байгаа даа
Нэг муу хөлөстэй тэвжээний эзэн болох гэж эх орноосоо татгалзах ч гэждээ өнгө мөнгөний шуналаа гэж хайран ч нэр төр аав нь тэнгэрээс харж харуусч байгаа даа
Японд болох олимпийн нээлтийг хийхийн тулд эх орноосоо татгалзаж японы иргэн болж байгаа бол харамсалтай л шийдвэр байна даа. Их аврага аав нь дээд тэнгэрээс одоо чамд монгол хэрэггүй гэж зөвшөөрсөн юм байлгүйдээ.
Японд болох олимпийг нээхийн тулд эх орноосоо татгалзана гэдэг даанч харамсалтай. Их аврага аав нь дээд тэнгэрээс одоо чи юм юмтай боллоо монгол чамд хэрэггүй гэж зөвлөсөн юм байлгүйдээ. Хүний эрхэнд орноо гэдэг,,,
3 han saya bolohoor l haramlaad bna ldaa
Хөдөлмөрийн баатар болон бусад медальгн хураах хэрэгтэй монгол улс
Баяртай
Баяртай