СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-04-17

Г.Нямдулам: МСҮТ-ийн багш нарын дийлэнх нь саяас дээш төгрөгийн цалин авдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.НАМУУНТАМИР

Барилгын политехникийн коллежийн захирал Г.Нямдуламтай ярилцлаа. 

-Гадаад харилцааны хүрээнд оюу­тан, багш хөгжүүлэх солил­цоо­гоор ямар улстай хамтран ажиллаж байна?

-Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн хоёр дахь шат нь амжилттай хэрэгжиж дуусаад одоогоор гурав дахь шатанд манай сургууль  чадамжийн төв бо­ло­хоор сонгогдоод хэрэгжих гэж байна. Төслийн хүрээнд манай сур­­гуулийн мэргэжлийн багш нар Герман улсад ур чадвараа дээшлүүлэх сур­галтад хамрагдсан. Эх орондоо ирээд бусад сургуулийн багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Мөн ӨМӨЗО-ы Хянган аймагтай хамтын ажил­ла­гаатай. Гур­ван багш, 20 оюутан зур­гаан сарын хугацаатай суралцахаар явсан байгаа. ОХУ-ын Эрхүү хотод мөн адил тооны багш, оюутнууд турш­лага солилцохоор явсан байгаа. .

-Багш нараа чадавхижуулах тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Сүүлийн жилүүдэд багш нарыг мэр­гэ­шүүлэх, чадавхийг нь дээшлүүлэх асуу­дал орхигдсон байсан. Энэ жилийн хувь­д багшийн хөгжлийг дээшлүүлэх жил болгож зарласантай холбоотойгоор манай сургууль нэлээдгүй ажил хий­хээр төлөвлөсөн байгаа. Тухайлбал, мэргэжлийн болон ерөнхий эрдмийн багш нарыг ажилласан жилээс нь хамаарч мэргэжлийн чиглэлээр нь сургалтад хамруулах, ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх нөхцлийг бий болгож, иж бүхэн компьютержүүлэх, сургууль болгонд багш хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн Азийн хөгжлийн банкны хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх төсөл хэрэгжээд иж бүрэн дадлагын газар, тоног төхөөрөмжөөр хангагдах мөн багш нарын чадварыг дээшлүүлэх, сур­­­­галтын хөтөлбөрөө сайжруулан ши­­нэч­­лэх гэсэн цогц ажил хийсэн байгаа.

-Засгийн газраас МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг өгдөг. Харин багш нарын цалингийн хувьд?

-Засгийн газрын 24, 25-р тог­тоо­лоор мэргэжлийн багш нарын цалин нэмэгдсэн. Цалин нэмэгдсэн нь багш нарын хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж нэмэгдэж, идэвх чармайлттай ажиллахад нь хөшүүрэг болж байгаа. Төр, засгаас сүүлийн жилүүдэд МСҮТ-үүдэд онцгойлон анхаарч байгаа. .

-Танай сургууль шаталсан сургал­таар оюутнуудаа сургахаар их, дээд сургуулиудтай хамтарч ажилладаг гэж байсан. Энэ талаар?

-Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр хичээл ордог. Хоёр их, дээд сургуультай гэрээтэй. Бүрэн дунд боловсрол олгохоос гадна барилгын үндсэн 10 мэргэжил эзэмшүүлдэг. 2.5 жилээр суралцаад төгссөн хүүхдүүддээ ахисан шатны техникчээр 1.5 жилээр барилгын долоон мэргэжлээр дэвшин суралцах боломж олгодог. Үүнийгээ төгссөний дараа тухайн хүүхдийн хүсэл, сонирхлоос хамаараад их, дээд сургуулийн III курсэд элсэн орж, инженерийн бакалаврын зэрэг эзэмших  боломжтой.

-Танай сургууль оюутнуудаа Гер­­­манд цалинтай дадлагажуулдаг гэсэн?

-Олон улсын герман хэлний хилийн чанд дахь төв гэж бий. Энэ эрхийг авсан анхны МСҮТ бол манай сургууль. Энэ хү­рээнд  герман хэлний хичээлийг бүх хүүх­дэд үнэ төлбөргүй заадаг. Ийм эрх авсан дэлхийн улсуудын нэгдсэн шал­галтыг Герман улсаас авдаг. Энэ жил манайх хоёр дахь шалгалтаа өгч байна. Өнгөрсөн жил хүүхдүүдийн маань 90-ээс дээш хувь нь B1 төвшний бол­зол хангаж тэнцсэн. Мөн энэ . Өн­гөр­сөн жил хёор оюутан явсан. Ийм хөтөл­бөр­тэй болсноос хойш хүүхдүүд их со­нир­хож, манай сургуулийн элсэлт нэмэгдсэн.

-Оюутнууд сургуулиа төг­сө­хөөсөө өмнө ажлын байртай болдог гэж сонссон?

-Манай сургуулийг төгссөн хүүх­дүүдээс 70 гаруй хувь нь ажлын байртай төгсдөг. Нийгмийн түнш­лэлийн хүрээнд 150 гаруй байгуул­лагатай хамтарч ажилладаг. Сур­гуулийн дэргэд барилгын мэргэжлийн зөвлөл, сантехник халаалт агааржуу­лалтын мэргэжлийн зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл нь хүүхдүүдийг дадлага­жуу­лах, багш нараа үйлдвэр дээрээ чадавх­жуулдаг. Эдгээр мэргэжлийн зө­лөл нь Монгол Улсдаа томд тооцогдох ААН-ийн төлөөлөл байдгаараа онц­логтой. Хүүхдүүдээ II ангиас нь үйлдвэрлэлийн дадлагад гэрээтэй ААН-д нэгдсэн журмаар гаргадаг. Төг­сөхөд нь ажлын байрны урилга өгдөг.

-Танай сургуулийн брэнд мэргэ­жил юу вэ?

-Яг брэнд мэргэжил гэвэл дэлхийн ур чадварын тэмцээнд манай сургууль гурав дахь удаагаа өрөгч угсрагч мэргэжлээр амжилттай оролцсон. Энэ нь дэлхийд өөрийн улсаа төдийгүй сургуулиа таниулсан гэж боддог. Бид дэлхийн ур чадварын тэмцээнд гагнуур, өрөгч гэлтгүй бусад төрөлд амжилт гаргах магадлал өндөр бий.  Хүүхдүүд цахилгаанчин, сантехникч мэр­гэжлийг их сонгон суралцдаг. Сүү­лийн үед хөгжил дэвшилтэйгээ уял­дуу­л­ан битон арматурчин эрэлттэй байна.

2019.4.17 № 79 (6046)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.