ШУУД: Улсын нэгдүгээр төв эмнэлэг, "Сонгдо" эмнэлэг орчимд машины зогсоол хамгийн хүндрэлтэй асуудлын нэг байдгийг үзэгч, уншигч та бүхэн мэднэ. Иймд тус замд өдөр бүр өглөөний 07:00 цагаас 3-4 цагдаа зохицуулалт хийн ажилладаг юм байна. Гэвч зогсоолтой холбоотой хүндрэл буурахгүй байна гэж тээврийн цагдаагийн албан хаагч ярьсныг бид сурвалжиллаа.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг, "Сонгдо" эмнэлэгийн хувьд хөдөлгөөн зохицуулагч байснаар үйлчлүүлж буй иргэдэд зогсоол, мэдээлэл өгч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Үүнээс болж Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн албан хаагч нар "зогсоолын харуул" шиг албан үүрэг гүйцэтгэгч байна. Бид нарын сурвалжлахаар явах үед Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лифтчин гадна талбайн зохицуулагч хийж байсан юм.
Тэрбээр "Би давхар ажил хийж байна. Манай зогсоол 80 автомашины зогсоолтой. Даваа, лхагва, баасан гарагт ачаалал нэмэгддэг. Миний хувьд зогсоол дүүрсэн тохиолдолд автомашин оруулахгүй ажилладаг" гэсэн юм. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лифтчин гадна талбайн зохицуулагчийн ажлыг давхар гүйцэтгэгч байгаа ч иргэдэд хангалттай мэдээлэл өгөлгүй, зогсоол дүүрсэн гэх мэдээлэл өгөн үүдэндээ зогсож байлаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, "Сонгдо" эмнэлэг талбайн зохицуулагч ажилуулж байгаа бол үйлчлүүлэгч, иргэддээ хүрч чадахаар ажилуулах хэрэгтэй байна.