СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-17

Ж.Эрхэмбаатар: Беркели холын мөрөөдөл биш

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Т.САЙХАН

Энэ удаагийн “Миний сургууль” буланд хуульч Ж.Эрхэмбаатарыг урилаа. Тэрээр 2005 онд МУИС-ийн  Хууль зүйн сургууль, 2016 онд Калифорнийн их сургуулийн Беркели дэх хуулийн сургуулийг төгссөн. Беркелийн хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан цөөн хуульчийн нэг юм.  Түүнээс Беркели их сургуулийн тухай, монгол залуусын тэнд суралцах боломжийн талаар сонирхлоо. 

 “Беркели бол холын мөрөөдөл биш” гэдгийг тэрээр онцлов.  Ж.Эрхэмбаатар  2005 онд МУИС төгсөөд нэлээд хэдэн жил Монголдоо ажиллажээ.  Эрчим хүч, дэд бүтэц, компани, худалдааны болон үнэт цаасны салбарт хуулийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлж байсан гэнэ.  Тэгээд өөрийнх нь эзэмшсэн боловсрол ирээдүйд зорьж мөрөөдсөн бүхнийг нь бүтээхэд дутагдалтай санагдаж гадаадад боловсрол эзэмших болжээ.  Тухайн үед гадаадын алдартай таван сургуульд бүртгүүлж, Беркели,  EMLE хоёроос тэнцсэн хариу авчээ.  Ийнхүү Дэлхийн шилдэг арван сургуулийн дөрөвдүгээрт жагсдаг Беркелиг сонгон суралцсан түүхтэй. Тэрээр “Хэрэв залуус маань гадаадад суралцахаар нэгэнт шийдсэн бол жилийн өмнөөс сургуулиа сонгож,  суралцах хүсэлтээ 5-10 сургуульд явуулах хэрэгтэй” гэлээ.  Зарим сургууль онцлогоосоо шалтгаалан судалгааны төлөвлөгөөг шалгуур болгодог бол нөгөө хэсэг нь тухайн мэргэжилдээ гаргасан амжилтыг харж элсэлтээ авдаг байна.

Ж.Эрхэмбаатар хичээлийн жил эхлэхтэй АНУ- д очжээ.  Анх сургууль дээрээ очоод олон зүйлийг гайхан хүлээж авсан байна. Тухайлбал, Сургуулиас төрөн гарсан Нобелийн шагналтнуудын автомашины зогсоол, 12 сая номтой номын сан, зэрэг олгох 300 гаруй төрлийн сургалт гээд түүнийг гайхшруулах зүйл олон байжээ.  Ийнхүү тэрээр хичээлдээ орж өдөр бүр өглөөний 08.00 цагаас 16:00 цаг хүртэл хичээллэж, түүнээс хойш номын санд сууна.  Бүхий л цагаа хичээлдээ зориулж байж  хичээлээ бүрэн ойлгодог байсан гэлээ.   Мөн тэрээр “” гэлээ.

Ийнхүү тэрээр   Беркелигийн их сургуулийн  Хууль зүйн сургуулийг төгсч эх орондоо ирээд “Ананд Адвокатс” ХХН-д партнер хуульч ажиллаж байна.  Мөн Монголын Хуульчдын Холбооны удирдах дээд байгууллага болох Зөвлөлийн анхны гишүүдийн нэгээр сонгогдсон байдаг.

2019.4.17 № 79 (6046)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.