СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-16

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас Францын Европ, Гадаад хэргийн сайдад захидал илгээжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Эртний түүх, соёл иргэншлийн өлгий үзэсгэлэнт Парис хотын Эх Дагинын сүмд гал гарч, Францын ард түмэнд төдийгүй дэлхийн соёлын үнэт өвд нөхөж баршгүй хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд өнөөдөр захидал илгээв.

Сайд Д.Цогтбаатар захидалдаа түүхийн нугачаанд түүх, соёлын үнэт өвөөсөө хагацаж байсан гашуун сургамжтай монголын ард түмний сэтгэл зүрх энэ цаг мөчид франц анд нөхдийн хамт байгааг онцлов.

Парисын Эх Дагинын сүмийн барилгын ажил 1163 онд эхэлсэн бөгөөд  200 орчим жил үргэлжилсэн түүхтэй юм. Парис хотын  төдийгүй Европын шашин, соёлын билэг тэмдэг энэхүү сүмд жилд 13 сая гаруй жуулчид, сүсэгтэн олон зочилдог.    

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.