СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Капитал банк татан буугддаг өдрөө ч иргэдээс хадгаламжийн орлого авч байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшдэг гэх “Капитал” банкыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар энэ сарын 08-ны өдөр татан буулгасан. Татан буулгасан шалтгаанаа Монголбанкнаас тайлбарлахдаа “Капитал банкны чанаргүй зээл 80 хувьд хүрч өөрийн хөрөнгийн хэмжээ 270 тэрбум төгрөгийн алдагдалтай болсон учраас татан буулгахаас өөр аргагүйд хүрсэн” гэсэн юм.

Үйл ажиллагаа нь 2015 оноос доголдож эхэлсэн Капитал банкийг иргэдэд аль болох хохирол багатайгаар татан буулгах ажлыг Монголбанкнаас хийх ёстой байсан. Гэвч Монголбанкнаас Монголын банк санхүүгийн салбар хэвийн явж байгаа гэх худал мэдэгдлийг Монголбанкнаас хийснээр бид асар их хөрөнгө мөнгөөрөө хохирчихлоо хэмээн Капитал банкны хадгаламж эзэмшигчид хэлж байв.

Хамгийн ноцтой нь тус банк татан буугддаг өдрөө ч иргэдээс хадгаламжийн орлого авч, хохироох ажлаа үргэлжлүүлсээр байсан аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.