Ургамлаас ялгаж авдаг сахарын нэг төрөл нь бурам юм. Ямар ургамлаас гаргаж авсан болон найрлагад нь байгаа төмөр, калци, кали, натри зэрэг эрдсийн агууламжаас шалтгаалж шар, улаан, хүрэн өнгөтэй байдаг.
Элсэн чихрийг бодвол бурам нь шимт чанартай, хэмжээг нь тохируулж хэрэглэвэл сувиллын хүнс юм. Цус багадалтай, дархлаа муу, ядарч сульдсан хүнд тустай эд. Сарын тэмдгийн зовиурын үед эмэгтэйчүүд бурамтай халуун ус уувал зовиур намдана. Ингэснээр сарын тэмдэг болон цэвэршилтийн үеийн өвчин зовиурыг арилгаж, цус багадалтай хүнд улаан эсийн төлжилтийг нэмэгдүүлдэг байна. Амаржсан эх төрсний дараа 15 хоногт бурамтай буцалсан ус уухад амархан тэнхэрдэг.
Бурмыг бүх насны хүмүүс хэрэглэж болох бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд насан турш уух хэрэгтэй гэж дорнын эмч нар зөвлөдөг. Харин чихрийн шижинтэй хүмүүс бурам идэх хэрэггүй.
Сэтгүүлч Т.Сайнбуян