Нийслэл дэх төрийн аудитын газрын шалгалтаар Баянзүрх дүүрэгт хийсэн шалгалтаар гурван жил дарааллан төсвийн хөрөнгийг хэдэн тэрбумаар зориулалтын бусаар ашигласан зөрчил илэрсэн байна. Тухайлбал,
2015 онд 1.5,
2016 онд 5.1 тэрбум төгрөгийн зөрчил
2017 оны эхний 8 сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо хяналтгүйгээр захиран зарцуулсан зэрэг зөрчлүүд ирэлчээ.
Дүүргийн удирдлагууд энэ мэтээр хөрөнгийг хэрхэн шамшигдуулсан талаархи баримтуудыг Баянзүрх дүүргийн МАН-ын төлөөлөл олон нийтэд дэлгэж, Улсын Ерөнхий прокурорт хүргүүлжээ.
Аудитын шалгалтын дагуу Сангийн яамнаас давхар шалгалт хийж, аудитын дүгнэлтийг баталгаажуулсан байна. Гэвч АТГ, Шүүх, прокуророос эдгээр дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй буцаасан байна. Харин одоо хуулийн байгууллагуудын удирдлагууд солигдсон учир Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуулийн байгууллагуудад энэ асуудлыг шалгуулахаар дахин гомдол гаргаж dgaugg grtt6
Мөн тус дүүрэгт жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас хороо бүрт олгогдддог 100 сая төгрөг эгэл жирийн жижиг дунд үйлдвэрлэгчдэд хаалттай байна. Түүнчлэн 28 хорооны хэмжээнд халамжийн бодлогоор олгогдож байгаа хөрөнгө зөвхөн хороон Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үзэмжээр хуваарилагддаг зэрэг төсөв санхүүтэй холбоотой олон зөрчлүүдийг ийнхүү шалгуулахаар болжээ.