Америкийн сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулицерыг хүртсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэрлэлээ. Энэ жил шагналын хороо галт зэвсгээр үйлдсэн халдлага, Ерөнхийлөгч Дональд Трампын санхүүгийн зарцуулалт, цагаачдын талаарх сурвалжлагыг онцолсон байна.
Өнгөрсөн жилийн зургадугаар сард Capital Gazette сэтгүүлийн байранд халдлага гарч таван ажилтан амиа алдсан. Халдлагын маргааш нь тов ёсоор ээлжит дугаараа нийтэлж байсан сэтгүүлийн хамт олонд Пулицер гардуулж, тэд шагналаа хүлээж авсан ч амиа алдсан нөхдөө хүндэтгэн баяраа тэмдэглээгүй байна. 100,000 ам.доллар дагалддаг Пулицерын шагналыг New York Times, Wall Street Journal сонинууд Ерөнхийлөгч Трампын татварын хэргийг мөрдөн шалгасан ажлаараа, Reuters агентлаг Мьянмарын цагаачдыг сурвалжилсан материалаараа хүртжээ.
Сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналын эздээр тодорсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг танилцуулъя.
The South Florida Sun Sentinel
The Pittsburgh Post-Gazette
The Los Angeles Times
The New York Times
The Advocate
The Wall Street Journal
Reuters
The St. Louis Post-Dispatch
ProPublica
The Washington Post
Эх сурвалж: www.bbc.com, www.nytimes.com