Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийхийн тулд донор өвчтөн хүлээдгийг бид мэднэ. Харин 3D хувилах машины технологийг хөгжүүлснээр донорын эрхтэн хүлээлгүй амь насаа аврах боломж бий болно гэдгийг судлаачид танилцуулж байна.
Дэлхий дээр анх удаа Тель Авив Их сургуулийн эрдэмтэн судлаачид 3D принтер ашиглан өвчтний эсээс зүрх хэвлэж гаргажээ. Уг технологийн тусламжтайгаар зүрхний өвчнийг анагаах, шинээр сольж шилжүүлэн суулгах боломжтой гэдэгт итгэлтэй байгаа юм.
Судлаачид эсүүдийг хувааж хэвлийн хөндийн эрхтнүүдийн өөх тосны эдийн биопсиг ашиглаж хэвлэх үйлдэл хийсэн байна. Эсүүдийг дахин программчилж зүрхний эд эс болон хувирах чадвартай үүдэл эсийг бүрдүүлжээ. Шинэ эс болон гидрогелийн тусламжтайгаар вений судас бүхий бүтэн зүрхийг гаргаж авсан байна.
Эрдэмтдийн эхний туршилтаар хэвлэсэн зүрх хэмжээгээрээ маш жижигхэн туулайны зүрхтэй адилхан байгаа юм. Гэхдээ яг ижил технологиор хүнийхтэй ижил том зүрх хэвлэх боломжтой гэж үзжээ.
Уг туршилтаас өмнө эрдэмтэд цусны судасгүй зүрх хэвлэж байжээ.
Зүрх судасны өвчлөл хүн төрөлхтний үхлийн гол шалтгаануудын нэг болж байна. Зүрх шилжүүлэн суулгах нь маш ховор тохиолдох завшаан байдаг. Дараагийн удаад венийн судсаар цус шахах боломжтой зүрх принтерлэхээр төлөвлөсөн ба ойрын 10 жилийн дотор дэлхийн шилдэг эмнэлгүүдэд 3D принтерээр хэвлэсэн эрхтнүүдийг шилжүүлэн суулгах боломжтой гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com