СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-04-16

"Хүүхдийн чөмөгт ясны эмгэг хугарлыг сунадаг хадаасаар бэхлэх" мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

 

ГГСҮТ эмнэлэг нь энэ оны нэгдүгээр сараас эхэлж Telescopic Intramedullary Nailing буюу чөмөгний голоор сунадаг хадаасаар бэхлэх мэс заслыг хийж эхэллээ.  Тухайн мэс засал нь .

 Энэ мэс засал нь хүүхдийн яс хэврэгшил, тархины саатай хүүхдүүдийн чөмөгт ясны эмгэг хугарал, яс сийрэгжилтийн улмаас үүссэн эмгэг хугарлыг бэхлэх, хугарлаас сэргийлэх зорилгоор хийгддэг..

Яс хэврэгшил нь 10000-д нэг тохиолддог удамшлын гаралтай, олон ясны хэв гажиг, олон ясны хугарал тохиолддог эмгэг юм.  

. Үүнээс гадна чөмөгт ясны хэлбэр алдагдлыг засах, гадна бэхлэгч аппараттай хослуулан ясанд сунгалт хийж болдог давуу талтай.  

Чөмөгний голоор сундаг хадаас хийх мэс засал нь хэд хэдэн давуу талтай.

Үүнд:

1.     Жижиг зүслэгээр хийгддэг.

2.    Хагас ил аргаар хийх боломжтой.

3.    Өсөлтийг дагаж сунадаг.

4.    Хэсэгчлэн яс таслалт хийх боломжтой.

5.    Давтан хугарлаас сэргийлнэ.

6.    Мөч давтан хэв гажиг үүсэхээс сэргийлнэ.

Тухайн мэс заслыг өвчтөнд төлөвлөхөд оношын шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

ГГСҮТ-ийн мэс заслын багийн гишүүд:

Хүүхдийн гэмтэл согогийн 1-р тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч М.Болдбаатар, Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэн-Өлзий, Хүүхдийн гэмтэл согогийн 1-р тасгийн эмч нар: Д.Дөлгөөн, О.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан, Б.Батзориг, Р.Баярсайхан, Э.Мөнхбат, Д.Оюунхишиг, Мэс заслын сувилагч Э.Удвал, Мэдээгүйжүүлэлтийн сувилагч Б.Намсрайжав нар ажиллаж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.