СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жэк Магийн хоногт 12 цаг ажиллах санал шүүмжлэлд өртөв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын тэрбумтан, Алибабагийн үүсгэн байгуулагчдын нэг Жэк Ма Weibo цахим хуудсанд ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Дэлхийн тэрбумтнуудын нэг, амжилттай  яваа ажил олгогч Жэк Ма долоо хоногийн зургаан өдөр, хоногт 12 цагаар ажиллах нь зүйтэй гэсэн саналаа хуваалцжээ.

Энэ тогтолцоог “996” гэж нэрлэдэг ба өглөө 9-өөс орой 9 цаг хүртэл долоо хоногт 6 өдөр ажиллах гэсэн үг юм. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Жэк Ма “амжилтад хүрэхийг хүсвэл илүү шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Илүү цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр бусдаас ялгарч чадахгүй. Хийж буй ажилдаа дуртай бол 996 цаг асуудал биш, харин ажилдаа дургүй бол тэнд өнгөрүүлсэн нэг минут ч там шиг санагдах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Түүний постны доор “996”-г эсэргүүцсэн иргэд “хэрэв амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөвөл ажилтнуудын ард байгаа өндөр настан, хүүхдүүд, гэр бүл яах юм бэ? Хэн тэдэнд анхаарах вэ. Хүүхэдгүй, гэр бүлгүй байхыг хүсвэл 996 сонгох байх” хэмээн ундууцлаа илэрхийлсэн байна.

Зах зээлийн үнэлгээ нь 490 тэрбум ам.доллараар тооцогддог компанийг үүсгэн байгуулж хувьдаа 40 тэрбум ам.долларын хөрөнгөтэй эрхэм эдгээр . “Шаргуу хөдөлмөрлөж чадаагүй хүмүүс амжилтын амтыг мэдрэх боломжгүй” хэмээн Жэк Ма нэмж дурдсан байна.

Алибабагийн өрсөлдөгч JD.com-ыг үүсгэн байгуулагч Ричард Лю, Tesla-ын үүсгэн байгуулагч Элон Маск зэрэг технологийн шилдгүүд уртасгасан цагаар ажиллахыг дэмжигчид гэдгээ илэрхийлсэн байдаг.

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.