СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-04-16

Үзэгчид хоёр жил гаруй хүлээсэн ч Вестеросийн баатруудын хувьд цаг хугацаа өнгөрөөгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

“Хаадын тоглоом” цувралын сүүлчийн бүлэг буюу наймдугаар бүлэг Америкт өнгөрсөн ням гарагийн оройноос харин Монгол болон Их Британи, Австралид өчигдөр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. Долдугаар бүлэг гарснаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн ч Вестерозийн баатруудын хувьд цаг хугацаа өнгөрөөгүй. Долдугаар бүлгийн хувьд харьцангуй дайн тулаан багатай бүлэг байсан. Харин долдугаар бүлэгт гарсан алдаа дутагдал бүхэн наймдугаар бүлэгт засагдахаар байгаа юм. Тухайлбал, Яра Грейжой долдугаар бүлэгт барьцаалагдсанаар дууссан. Харин наймдугаар бүлэгт Теон түүнийг авардаг байна. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ удаагийн анги хамгийн өртөг өндөртэй бүтсэн цуврал болж байгаа гэнэ. Цувралын найман ангийг бүтээхэд нийт 90 сая ам.доллар зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, нэг ангийг 15 сая ам.доллараар бүтээсэн гэсэн үг юм.

БҮЛГИЙН ЭХНИЙ АНГИД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛААС ТОВЧХОН

Наймдугаар бүлгийн эхний анги дээр Серсэйг Яра болон Теон нарын авга ах Еврон Грейжой барьцаалж “The Golden Company”-д авчирдаг. Эхэндээ Серсей Евроны хүсэлтийг хүлээн авахаас татгалздаг ч сүүлдээ түүний хүсэлтийг хүлээн авдаг. Түүнчлэн Жон хойд нутагт буцан ирсэн ч Дейенерис Таргариены талаар Сансад тайлбарлах хэрэгтэй болно. Хэдийгээр Сансад Дейенерист дургүй байх шалтгаан байхгүй учир Жоныг буруутгахгүй. Түүнчлэн энэ анги дээр Сэм Жоны эцэг эхийн талаарх үнэнийг түүнд хэлэх болно. Мэдээж Жон үнэнийг хүлээн авахад бэлэн бус байдаг. Харин Браун түүнд Жоны аав Таргариен,ээж нь Старк байсан гэдгийг хэлэх бөгөөд Жонд үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт байхгүй. Жон мөн өөрийнхөө удмын талаар луугийн эхэд хэлэх бөгөөд тэр ч гэсэн үүнийг таатай хүлээж авдаггүй. Учир нь Жон Таргариен овгийн хүн болж таарвал бүх эрх мэдэл луугийн эхэд биш Жонд очих юм. 

НАЙМДУГААР БҮЛЭГТ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ ҮЙЛ ЯВДЛУУД

Сүүлчийн бүлэгт яг юу болохыг хэн ч сайн мэдэхгүй байгаа ч Вестеросын аймшигт далд түүх, Цагаан явагчдын гарал үүсэл, Старк овгийн эртний нууцын талаар дэлгэх нь тодорхой болоод байгаа
юм. Ингээд найм дахь бүлэгт гарч болзошгүй зарим зүйлсийг хүргэж байна.

- Жон болон Санса хоёр эх нутагтаа эргэн нэгдэж, Старкын гэр бүл дахин уулзана. Гиллигийн дүрд тоглодог жүжигчин Ханна Мюррэй “Би өмнө нь хамтран ажиллаж байгаагүй хүмүүстэйгээ хамтран ажиллах хэрэгтэй болсон” хэмээн наймдугаар бүлгийн зураг авалтын үеэр ярьсан байдаг. Гилли болон Сэм нар Старкын гэр бүлд долдугаар бүлгийн төгсгөлд ирцгээдэг, энэ нь Гилли болон Даенерис амьд үлдсэн Старкын гэр бүлийнхэнтэй уулзана гэдгийг харуулж байна.

-Компьютер эффект хариуцсан ахлах ажилтан Жое Бауер нэгэн ярилцлагадаа Жонын чоно дэлгэцэнд олон удаа гарах болно гэжээ. Ариагийн чоно Нимериа долдугаар бүлэгт гарч ирсэн учир Сүнсийг дахин гарч ирнэ гэдэгт олон үзэгч итгэлтэй байгаа юм. Старкын гэр бүлийнхэн чононуудтай өвөрмөц холбоотой нь Жорж Р.Р. Мартины номд гардаг бөгөөд сүүлийн бүлэгт үзэгчид Сүнсийг дахин харах нь байна.

-Кино багийнхан 55 өдрийн турш шөнийн цагаар гадна талбайд энэ цувралын хамгийн том тулааны зураг авалт хийсэн байна.

Цувралын зураг авалтын ахлагч Дэвид Бениофф ярилцлагын үеэр “Үхдлүүдийн эсрэг амьд биетүүд тулалдаж буй зураг авалт бидний хувьд сорилт байсан. Энэ зураглалыг ердөө 12 минутад багтааж авна гэдэг боломжгүй” гэжээ. Тулаан Уинтерфеллийн ойролцоох газар болох бөгөөд үхдлүүдийн армийн эсрэг амьд биетүүдийн хооронд болно. Зургаа дахь бүлэгт гарсан тулааныг хийхийн тулд 25 өдөр зарцуулж байсан. Харин энэ удаагийн тулааны зураг авалт хоёр дахин удаан үргэлжилсэн гэжээ.

-Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар “The Last Kingdom” кинонд дүр бүтээсэн жүжигчин Марк Риссмэн Алтан армийн удирдагч Харри Стриклэндийн дүрийг бүтээсэн гэнэ. Долдугаар бүлэгт Юрон Грейжой Алтан армийг нэгтгэхээр Серсейн зарлигаар хүлгийн жолоо залдаг билээ.

ЦУВРАЛЫН СҮҮЛЧИЙН БҮЛГИЙГ ҮЗЭХЭЭС ӨМНӨ ЗААВАЛ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ 21 АНГИ

“Game of Thrones” цувралын төгсгөлийн бүлгийг үзэхээсээ өмнө урьдны ангиудад өрнөсөн үйл явдлуудыг мартсан хүмүүст ой санамжийг нь сэргээх зорилгоор цувралын кино зохиолч болон продюссерууд “шипи” боловсруулжээ. Тодруулбал, “Game of Thrones” цувралын кино зохиолч Брайан Когман “Entertainment Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр найм дахь бүлэг эхлэхээс өмнө заавал үзэх хэрэгтэй 21 ангийг хэлж өгсөн байна. Гэхдээ энэ жагсаалт бол зөвхөн цувралыг өмнө нь үзсэн шүтэн бишрэгчдэд зориулсан болохыг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, цувралыг огт үзээгүй хүмүүс эхнээс нь дуустал нь сайтар төвлөрч үзэх хэрэгтэй гэсэн үг юм.

  • “Winter Is Coming” (Бүлэг 1, анги 1)
  • “The Kingsroad” (Бүлэг 1, анги 2)
  • “Baelor” (Бүлэг 1, анги 9)
  • “Fire and Blood” (Бүлэг 1, анги 10)
  • “What Is Dead May Never Die” (Бүлэг 2, анги 3)
  • “The Old Gods and the New” (Бүлэг 2, анги 6)
  • “Blackwater” (Бүлэг 2, анги 9)
  • “Walk of Punishment” (Бүлэг 3, анги 3)
  • “And Now His Watch Is Ended” (Бүлэг 3, анги 4)
  • “Kissed by Fire” (Бүлэг 3, анги 5)
  • “The Rains of Castamere” (Бүлэг 3, анги 9)
  • “The Laws of Gods and Men” (Бүлэг 4, анги 6)
  • “The Mountain and the Viper” (Бүлэг 4, анги 8)
  • “The Children” (Бүлэг 4, анги 10)
  • “Hardhome” (Бүлэг 5, анги 8)
  • “The Door” (Бүлэг 6, Анги 5)
  • “Battle of the Bastards” (Бүлэг 6, анги 9)
  • “The Winds of Winter” (Бүлэг 6, анги 10)
  • “The Queen’s Justice” (Бүлэг 7, анги 3)
  • “The Spoils of War” (Бүлэг 7, анги 4)
  • “The Dragon and the Wolf” (Бүлэг 7, анги 7)

ХАМГИЙН БАЯН НЬ ТАРГАРИЕНЫ ОВОГ

“Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” цуврал киноны хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг “Bloomberg” агентлаг гаргажээ. Уг жагсаалтыг Таргариены овог тэргүүлсэн байна. Дейенерис Таргариены удмынхан хамгийн үнэтэй хөрөнгө болох луунуудыг эзэмшдэг гэдгийг тус агентлаг онцлоод, хэдий хэмжээний мөнгөн дүнгээр үнэлэгдэхийг тогтоож чадаагүй боловч луунуудыг “зүйрлэшгүй их хүчний эх үүсвэр” гэж “Bloomberg”-ийн шинжээчид үзэж байгаа аж. Уг цувралын сүүлийн бүлэгт Кастерли-Рок цайз болон ажилчид худалдаалах буланд Дейенерис хяналтаа тогтоож чадсаныг шинжээчид онцолсон байна. Түүний хөрөнгөд мөн “бодит үнэ цэн бүхий” луугийн шил олборлож болдог Луугийн арал орж байгаа аж.

Харин Ланнистерын удмынхан дээрх жагсаалтад хоёрдугаарт оржээ. Тэд худалдааны замыг хянадаг гэдгийг шинжээчид онцолж байна. Үүнээс гадна, Ланнистерын гэр бүлд “дэлхийн санхүүгийн системд” нэвтрэх боломж бий. Жишээлбэл, тэд Браавосын Төмөр банкнаас зээл авах боломжтой юм.

Жагсаалтын гуравдугаарт, Аррен хөндийг хянадаг Аррены удмынхан бичигджээ. Тэдний эзэмшилд халдашгүйд тооцогддог “Бүргэдийн үүр” цайз байдаг.

Дөрөвдүгээрт, Старкийн гэр бүл орж байна. “Bloomberg” агентлагийн бичиж буйгаар бол Старк хойд хэсгийн өргөн уудам газрыг эзэмшдэг. Энд гуалин, төмөр, мөнгө зэрэг үнэт нөөцийг их хэмжээгээр олборлох боломжтой. Гэхдээ шинжээчид энэ бүс нутгийг Сибиртэй зүйрлээд хөгжүүлэхэд хэцүү гэж үзэж байгаа аж.

Тавдугаарт, Грейжойгийн гэр бүл орсон байна Жагсаалтад мөн Мартелл, Талли, Баратеон болон Тайреллын удмынхан багтжээ. Дээрх жагсаалтыг гаргахдаа гэр бүлүүдийн хөрөнгө уг цувралын долоон бүлгийн явцад хэрхэн өөрчлөгдсөнийг харгалзсан аж.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.