Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээ энэ жил тохиож буй. Тэгвэл ойн арга хэмжээг зохион байгуулах хороо хуралдаж арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ.
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтан
- Монгол, Оросын дайчдын тухай уран сайхны, баримтат болон түүхэн кино, жүжгүүдийг бүтээн үзэгчдийн хүртээл болгох,
- Цуврал сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэж, МҮОНРТВ-ээр олон нийтэд хүргэх,
- Ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аялалыг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.
Халх голын байлдааны ялалтын ойн үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин манай улсад айлчилж магадгүй гэсэн хүлээлт байгаа юм.