СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хайнань арлыг чөлөөт худалдааны бүс болгож хөгжүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

БНХАУ Хайнань арлаа бүхэлд нь чөлөөт худалдааны бүс болгож хөгжүүлэхээр болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хайнань муж үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ “Хайнань арлыг бүхэлд нь чөлөөт худалдааны бүс болгож хөгжүүлэх шийдвэрийг Хятадын Коммунист намын Төв хороо гаргалаа. Тус аралд Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт бий болгох ажлыг аажмаар, тогтвортойгоор хийх болно” гэж мэдэгджээ. Хайнань нь Хятадын “нээлттэй бодлого, шинэчлэлийн жишиг” болсон хамгийн том чөлөөт худалдааны бүс, мөн Шинэ Хятад үүсгэн байгуулагдсанаас хойших анхны чөлөөт худалдааны боомт болох аж. Хайнанийг хөгжүүлэн чөлөөт худалдааны боомт бий болгоход хөрөнгө оруулалт хийж, Хятадын хөгжлийг дагаад гарч ирж буй боломжуудаас “шүүрч авах”-ыг Ши Жиньпин дэлхийн хөрөнгө оруулагчдад мөн уриалжээ. 35400 ам.км нутаг дэвсгэртэй Хайнань нь Хятадын хамгийн том эдийн засгийн онцгой бүс гэгддэг билээ. Хайнанийг мөн олон улсын аялал жуучлалын арал болгон хөгжүүлэх шийдвэрийг Хятадын Засгийн газар 2010 онд гаргаж байсан юм. Нэгэн цагт “алслагдсан, буурай хөгжилтэй” гэгдэж байсан тус арал өнөөдөр Хятадын хамгийн нээлттэй газар, өөрчлөлт шинэчлэлээрээ улсдаа “жишиг” болсон муж болоод байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.