СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-15

АН-ын дэд даргаар сонгогдсон Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах санал гаргав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа зургаан дэд даргатай байх шийдвэрийг гарган, Р.Амаржаргал, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарыг эхний ээлжинд сонгосон. Харин саяхан 29 жилийн ойгоо тэмдэглэж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа нарыг Ардчилсан намын дэд даргаар сонгосон билээ.  

Үүнтэй холбогдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээжээ.

ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛААР ЗӨВШИЛЦӨХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа , хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.