СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-09-21

Шуурхай мэдээ: Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн гарах чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээлээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас шалтгаалан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам, даваа цасанд хаагдан хальтиргаа гулгаа, мөсжилт үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд  гарах хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас эхлэн 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байсан.

 Тэгвэл Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд  гарах замыг нээлээ.  Орон нутгийн зам, даваанууд дээр АЗЗА компаниуд ажиллаж, замын зорчих хэсэг дээр тогтсон цасыг цэвэрлэж байна. Иймд зарим газар зам мөстөж нягтарсан байгаа тул жолооч, тээвэрчдийг хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.