СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнө нь баталсан хуулиа хэрэгжүүлэхийг ЗГ-т шүүхээс даалгасан ч шийдвэрийг үл хэрэгсэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Харин Засгийн газар, БОАЖЯ хуулиа хэрэгжүүлээгүй шалгаанаа “эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учир аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлэх байсан” хэмээн тайлбарладаг юм.

Харин Засгийн газрын хуулиа хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль зөрчсөн гэж үзсэн малчид, байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар шүүхээс “Засгийн газрыг 2012 онд баталсан хуулиа хэрэгжүүлэхийг даалгасан” шийдвэрийг өнгөрсөн 02-р сард гаргасан билээ.

Энэ талаар бид БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодруулсан юм.

Захиргааны хэргийн шүүх өмнө нь баталсан хуулиа хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан шүү дээ?

-  Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэж үзээд дагалдаж батлах журмаа хойшлуулсан байдаг. Судлаад үзэхэд, 2012 онд Эдийн засаг өндөр байсан. Үүнд тулгуурлаад ус бохирдуулсны төлбөрийг хэмжээг өндөр тогтоосон байна. Тиймээс алив хууль дээр төлбөр өндөр байхаар хуулиас зугтах, хийдэх асуудал үүсдэг учраас боломжит хэмжээнд нь аваачъя,  бүх ус хэрэглэгч, ААН, хуулийн этгээдүүдийг бүртгэдэг болъё, аюултай бохирдуулагч бодисыг граммаар нь тооцож торгууль авдаг болъё, аюултай бодисоор бохирдуулах тусам торгууль нь нэмэгддэг байхаар тооцоолсон.

Өмнөх хуулийн журам гараагүй, сайн муу эсэхийг нь хэрэгжүүлж мэдээ ч үгүй байж нэмэлт өөрчлөлтийн асуудал яриад?

-   Гол нь сонголт. 2012 оны эдийн засгийн өсөлтөөс өнөөдөр гурав дахин буурчихсан байна. Дээрээс нь усыг дагасан технологийн үнэ буучихаад байгаа юм. Ус хэрэглэгч болгоныг бүртгэлжүүлье,

2012 онд батлагдсан хуулинд тусгагдсан ус бохирдуулсны төлбөрийг 60 хувь бууруулж байна. Гэтэл энэ нь бараг ус бохирдуулсны төлбөр төлөхгүй хэмжээнд очиж байна л даа. Ялангуяа уул уурхайгаас ус бохирдуулсны төлбөр авахгүй нөхцөлд хүрлээ гэж үзээд байна?

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.