СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2019-04-15

Өнөөдрийн трэнд LIVE /2019-04-15/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Өнөөдөр Монголын төдийгүй дэлхийн нийтийн цахим орчинд GOT буюу "Game of the throne" цуврал киноны ээлжит бүлгийн нээлтийн талаарх хүлээлт ТРЭНД болов

HBO-ийн бүтээл “Хаадын тоглоом” цувралын сүүлчийн буюу наймдугаар бүлгийн эхний анги өнөөдөр албан ёсоор цацагдана. Наймдугаар бүлэг зургаан ангиас бүрдэх бөгөөд Дэвид Бениофф, Д.Б.Уайсс, Дэвид Наттер, Мигель Сапочник нар найруулжээ.

Харин кино зохиолыг Дэвид Бениофф. Д.Б.Уайсс, Брайан Когман, Дэйв Хилл нар бичсэн. Сүүлчийн бүлэгт яг юу болохыг хэн ч сайн мэдэхгүй ч Вестеросын аймшигт далд түүх, Цагаан явагчдын гарал үүсэл, Старк овгийн эртний нууцын талаар дэлгэх нь тодорхой болоод байгаа юм. 

Тэгвэл “Хаадын тоглоом” цувралын сүүлчийн бүлгийг хүлээж байгаа Монголынхоо үзэгчдэд зориулж, Улаанбаатар хотод хэд хэдэн газар найз нөхөд, хамт олноороо том дэлгэцээр, тухтай орчинд үзэх боломжийг олгож байгаа юм байна.

Эдгээр газрын заримаас нь онцолж байна.

CRYSTAL WHISKEY& WINE HOUSE-ӨНӨӨДӨР 21:00 ЦАГААС ЭХНИЙ АНГИ ГАРНА

Байршил: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Сөүл плазагийн найман давхарт

Үнэ: Таксгүй

Titan Karaoke Lounge-Цувралын эхний ангийг хоёр удаа гаргах бөгөөд орой нь давтан үзүүлэх юм байна.

Байршил:Сүхбаатар талбай, Ленин клубын байр

Үнэ :Таксгүй

“Titem Lounge at Holiday Inn” Өнөөдөр 20:30 минутаас эхний ангийг гаргах бөгөөд наймдугаар бүлгийн дараа дараачийн ангиудыг хүртэл долоо долоо хоногийн хугацаатайгаар гаргах юм байна.

Байршил: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Holiday Inn зочид буудал 20 давхарт

Үнэ: 5000 төгрөгний такстай.

“Ikh Tenger club house”-Цувралын нэгдүгээр ангийг 19:30 минутаас гаргах бөгөөд дараа дараачийн ангиудыг хуваарийн дагуу үзүүлэх юм байна.

Байршил: Богдхан уул, Их тэнгэрийн ам, Дүнжингаравын гудамж

Түүнчлэн цувралын шинэ бүлэг гарч эхэлсэнтэй холбоотойгоор шинэ анги гарсан өдөр болгон тухайн ангийн талаарх хэлэлцүүлэг, анализ хийж, таамаг дэвшүүлэх сонирхолтой арга хэмжээнүүдийг олон газар зохион байгуулж байгаа юм байна.

Цуврал гарах өдрүүд

  • Дөрөвдүгээр сарын 15 – I анги
  • Дөрөвдүгээр сарын 22 - II анги
  • Дөрөвдүгээр сарын 29 – III анги
  • Тавдугаар сарын 06 – IV анги
  • Тавдугаар сарын 13 – V анги
  • Тавдугаар сарын 20 – VI анги

Ц.Даваасамбуу

эх сурвалж: Үндэсний шуудан

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.