Чихрийн шижин өвчин бөөрний дутагдал үүсгэдэг гэдгийг дэлхий даяараа мэддэг ч чихрийн шижний үед хэрэглэдэг эм бөөрний дутагдал үүсэх эрсдлийг бууруулдаг гэдгийг төдийлөн мэддэггүй.
The New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлснээр чихрийн шижний хоёрдугаар шатанд оношлогдон тогтмол эм уудаг өвчтнүүдийн дунд бөөрний дутагдал, зүрх судасны өвчлөл буурсан байна.
Уг судалгааг 30 болон түүнээс дээш насны чихрийн шижин өвчний хоёрдугаар үе шатанд оношлогдсон 4,400 өвчтний дунд хийжээ. Эдгээр өвчтнүүд 34 орны 690 гаруй хотын оршин суугчид юм байна. Эм ууж эхэлснээс нь хойш 3, 13, 26 долоон хоногийн дараах үр дүнг нарийвчлан судалжээ.
Ингэхэд чихрийн шижний үед уудаг эм бэлдмэлийг эмчийн заавраар тогтмол тунгаар хэрэглэж байсан өвчтнүүдийн дунд бөөр болон түүнтэй холбоотой өвчлөл 32-34 хувиар буурчээ.
Судалгаанд оролцсон эмч нар чихрийн шижний эм хэрэглэдэг өвчтнүүдийн дунд бөөр болон зүрх судасны үйл ажиллагаа нь сайжирсан шинж тэмдэг илэрч байгаа ч нарийн механизмыг бүрэн судлаагүй байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com