Дэлхийн тэрбумтнууд, олны танил эрхмүүд, амжилттай яваа хөрөнгө оруулагчид хүссэн бүгдээ мөнгөөр худалдаж авах шиг хялбар зүйл үгүй. Гэвч хичнээн чинээлэг баян байгаад ч худалдаж авах боломжгүй зүйл бол эрүүл мэнд, амьдралын эерэг зав хандлага бололтой.
Твиттер цахим сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг, тус компанийн гүйцэтгэх захирал 42 настай Жек Дорси өдөр тутмын амьдралын хэв маягаа хуваалцжээ. Амжилттай яваа шилдэг бизнес эрхлэгчид, гүйцэтгэх захирлууд ихэвчлэн өглөө эрт босохыг зөвлөдөг. Уг жишгээр Жек Дорси ч мөн өглөөний таван цагт босдог байна. Өглөө эртлэн босч шинэхэн жимсний цэвэр шүүс амтлан, сонин эргүүлж цахим шуудангаа цэцвэрлэж, тархиа сэргээх гэхчлэн тогтсон хэв маягаар есөн цагт ажил дээрээ ирдэг гэжээ.
Өдрийн хоолоо найзуудтайгаа идэж, орой цагтаа гэртээ ирж 18 цагаас хойш бүх дэлгэцээ унтраан хайртай хүмүүстээ цаг гаргаж, 21 цагт унтахын өмнө нэг цагийг өөрийгөө хөгжүүлэх ном уншихад зарцуулдаг байна. Ингээд зогсохгүй өглөө эрт босч шүршүүрт орохдоо Дорси мөстэй хүйтэн ваннд биеэ сэргээж, ажилдаа явахдаа 10 км орчим алхаж, өдөрт хоёр цаг бясалгах нь түүний амжилттай амьдралын жор гэдгийг The Guardian онцолжээ.
Твиттерийн гүйцэтгэх захирал тийм ч их идээд байдаггүй. Өөрөөр хэлбэл хоол идэхэд дэмий цагаа үрэх дургүй нэгэн юм байна.
Эх сурвалж: www.theguardian.com