СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-15

Зорчигч тээврийн жолооч нарын нийтлэг зөрчлийг арилгахаар ажиллаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, автотээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй байдал, нийгмийн харилцааны асуудалд анхаарах талаар мэдээлэл хүргэх зорилгоор .

Мэргэжлийн хяналтын байгууллагын автотээврийн хяналтын улсын байцаагчид зөвхөн өнгөрсөн жилд гэхэд нийт 25734 зөрчлийг илрүүлснээс 66,4 хувь буюу 17093 зөрчлийг хугацаатай үүрэг өгч арилгуулжээ

. Үүнд, улс хоорондын зорчигч тээвэрт 16, хот хоорондын зорчигч тээвэрт 60, жуулчин тээвэрт 137, хот хоорондын такси үйлчилгээнд 7 аж ахуйн нэгж байгаа бол 19 аж ахуйн нэгж хотын доторх үндсэн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. .

. Мөн улсын байцаагчийн 80 дүгнэлт боловсруулж, улсын байцаагчийн үйл ажиллагааг түр зогсоох 3, сэргээх 1 буюу нийт 4 актыг тогтоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 502 албан шаардлага өгч, 914 зөвлөмж, сэрэмжлүүлгийг гаргасан байна.

Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын ажлыг тогтоосон цаг хугацаанд нь хийж гүйцэтгэдэггүй, салбарын мэргэжлийн инженер техникийн ажилтнаар бүрэн хангагдаагүй, бүрэн бус техниктэй, жолоочийн ажил, амралтын дэглэмийг мөрдөөгүй зэрэг нь нийт зөрчлийн 70 орчим хувийг эзэлж байгаа аж.

Иймд илэрч байгаа зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй, урьдчилан сэргийлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн бусад ажлуудыг аяны хүрээнд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.