СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-15

Орон нутгийн замд машин мотоцикль хоёр мөргөлдөж, нэг хүн нас баржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.04.13-14/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 473 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 330 дуудлагыг хүлээн авч шалгалаа

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн байна.

Тухайлбал:

-2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 16.00 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын нутаг “Баруун бэлх” гэх газар асфальтан замд lexus RX маркийн автомашин нь улсын дугааргүй ИЖ-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 58 настай Э-ийн амь нас хохирсон,

-СХД-ийн нутаг 21-р хорооллын уулзварт T.Mark2 маркийн автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Suzuki Wagon, T.Pruis маркийн автомашинуудтай мөргөлдөж, нэг хүн гэмтсэн гэх хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.