СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Догшин хэрцгий казуар шувуу эзнээ хороожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Флоридагийн оршин суугч 75 настай Марвин Хайос арын хашаандаа аварга том казуар шувуу тэжээдэг байжээ. Дэлхийн хамгийн догшин шувуу гэгддэг казуар хашаан дотроо тээглэж унасан эзэн рүүгээ дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Орон нутгийн цагаар баасан гарагийн өглөө 10 цагт 911-т хоёр ч удаа дараалан дуудлага ирсэн байна. Алуурчин шувууг арын хашаанд үлдээж хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Казуар нь эртний заан шувуу гэгддэг аварга шувуутай төстэй, том хөлийнхөө сарвуу бүрт иртэй хумстай төдийгүй тун ховор жигүүртний аймагт тооцогддог. Австрали, Шинэ Гвиней улсуудаас гаралтай халуун орны бүсийн амьтан юм.

Албаны хүмүүс уг хэргийг осол байсан гэж үзжээ. Эрэгтэйг бүдэрч унасны дараа шувуу дайрсан учир санамсаргүй осол байж болно гэж орон нутгийн гал унртаах газрын дарга Жеф Тэйлор ярьсан байна.

 

 

1,5 метр хүртэл өсдөг мөртлөө 2 метр гаруй үсэрч чаддаг, 50 км/цагийн хурдтай гүйх чадалтай байна. Эрэгчин шувуу нь 55 кг жинтэй байдаг бол эмэгчин нь 72 кг хүртэл томордог байна. Хөлийн гурван сарвуу доторх 10 см урт хумсаараа өөрийгөө хамгаалж, матар зэрэг махчин амьтны арьсыг хүү татаж чаддаг ажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.