СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дайны үеийн тэсрэх бөмбөг Франкфуртын голд дэлбэрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын үйлдвэрлэсэн тэсрэх бөмбөг Германы Франкфурт хотын голын усанд дэлбэрсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ. Голд бөмбөг дэлбэрэх үед ус дээш цацарч хоёр гүүрний хооронд оргилсон байна.

Бөмбөгийг цэнэггүйжүүлэх ажиллагааны өмнө ойр орчмын 600 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн. Мэргэжилтнүүд дэлбэрэлтийн дараа голд сэлж бөмбөгийг дахин шалгаж аюулгүй болсныг мэдэгджээ.

Франкфурт хотын дундуур урсдаг Main голоос өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт шумбагчид, гал сөнөөгчдийн хамтарсан жил бүр хийдэг сургуулилалтын үеэр 250 кг тэсрэх бөмбөгийг олсон байна.   Өнгөрсөн жил нийслэл Берлин хотод Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг олдож цагдаагийн алба хаагчид 10,000 иргэнийг нүүлгэн шилжүүлсний дараа аюулгүй болгож байсан юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.