СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-21

Ганцхан шивээс хийлгээд бүх насаараа үнэгүй пицца идэх үү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Шивээс хийлгэх дуртай хүн олон ч дургүй хүмүүс ч бий. Гэхдээ танд бүх насаараа идэх пиццаг чинь үнэгүй өгье, оронд нь ганцхан шивээс хийлгэчих гэвэл яахав?

Дэлхийд алдартай “Domino’s” сүлжээ пиццаны хамт олон Москвад маркетингийн шинэ сурталчилгаа хийжээ. Пиццаны логог бие дээрээ шивүүлээд, Инстаграм хуудсандаа нийтлэхдээ “dominosforever” гэж чагталж бичих болзол тавьсан байна. Хэрэв та энэ зааврыг гүйцэтгэсэн бол жилд 100 пиццаг 100 жилийн турш үнэгүй иднэ гэжээ.

Гэтэл ОХУ-д энэ сурталчилгааг эхлүүлээд ердөө дөрөвхөн хоногт 400 хүн хамрагджээ. Тиймээс пиццаны газрууд хэт их ачааллаж сурталчилгаагаа хоёр сарын турш үргэлжлүүлэх байснаа цуцалсан байна. “Wall Street Journаl” сэтгүүлд “90-ээд оны үед Орос Зөвлөлтийн бүрэлдэхүүн тарснаар эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүссэн. Өрхийн дундаж орлого сард 500 доллар болсон. Тиймээс арсныхаа хоёрхон см хэсэгт жижигхэн шивээс хийлгээд үнэгүй хооллох нь олон хүнд хэрэгцээтэй” гэжээ. Дэлхий дээр 14,000 салбартай “Domino’s” пицца шивээс хийлгэсэн үйлчлүүлэгчдээ үнэгүй хооллохоор болсон анхны брэнд биш юм.

Эх сурвалж: www.qz.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.