СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2019-04-15

Өнөөдрийн трэнд LIVE /2019-04-14/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Гал түймэр гарч буй цэгээс шууд дамжуулсан доорх бичлэгүүд амралтын өдрүүдэд цахим орчинд ТРЭНД болов.

Амралтын өдрүүдэд гарсан гал түймрийн аюул Богд хан уулын Богинын амыг тэр чигт нь шахуу шатаасан бол Гоодойн амыг мөн эзэлж 10 гаруй айлын байшин, хаусыг шатаажээ.

Үүгээр дууссангүй даваа гарагт буюу өнөөдөр дахин гал түймэр гарчээ. Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан аж. 

Түймрийн улмаас зургаан айлын байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоожээ.

Шадивлангийн аманд гарсан түймрийг унтрааж буй бичлэг

Богд хан уулын Богинын аманд гарсан түймрийн бичлэг

СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д хоёр иргэн гагнуурын ажил хийж гүйцэтгэхдээ гал алдан өвс шатаасны улмаас гал гарсан гэх мэдүүлгийг өгсөн. Дээрх галт түймэрт нийтдээ 15 га газар 23 байшин, нэг монгол гэр, нэг жижиг амбаар шатсан гэсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Зуслангийн бүсэд гарсан түймрийн бичлэг 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.