Бид өмнө нь мэдээлсэнчлэн МАН бүлгийн хурлаараа МУ-ын ерөнхийлөгчөөс санал болгосон С.Алиманцэцэг, М.Чинбат нарыг Ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжжээ.
Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэж дэмжсэн байна. Уг хуулийн зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбараас ус бохирдуулсны төлбөр авахыг болиулъя гэж шийджээ. Харин ахуйн болон үйлдвэрлэлийн салбарын ус бохирдуулсны төлбөрийг нэмж авах нь зүйтэй гэж үзсэн байна.
МАН-ын бүлгээр хэлэлцсэн дараагийн нэг асуудал бол УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хэлэлцээд мөн дэмжжээ.
Ерөнхий прокурорын орлогчоор Эрдэнбилэг гэдэг хүнийг омилуулах саналыг МАН-ыэ бүлгээс гаргасан юм уу. З.Энхболд зарим гишүүдтэй уулзаж, дарамталсан гэх мэмээлэл байна?
- Бүлгийн хурал дээр Эрдэнэбилэг гэдэг хүний тухай огт яригдаагүй. ЕТГ-ын зүгээр бүлгийн гишүүдийг дарамталсан, уулзсан гэсэн гомдол мэдүүлсэн асуудал байхгүй.
Б.Саранчимэг: МАА, газар тариалангаас төлбөр авах заалтыг хассан
Ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн салбарынхнаас авах усны төлбөрийг 60 хувь бууруулж оруулж байгаа асуудал дээр тайлбар өгөөч?
- Бүлгийн хурал дээр ихэнх гишүүд мал аж ахуй, газар тариалангаас төлбөр авах гэж байна гэдэг дээр шүүмжлэлттэй хандсан. Тиймээс энэ заалтыг хассан. Хэрэв ус бохирдуулж байгаа л бол бохирдуулсны хэмжээгээрээ төлбөр төлөх заалт орсон.
Үнэхээр их бохирдуулж байгаа бол дээд, доод хязгаар тогтоогоод дээд хязгаарыг 50 хувь нэмэгдүүлье, доод хязгаарыг 50 хувь бууруулъя гэх санал оруулсан.
УИХ-ын дэгийн тухай хуульд ямар ямар өөрчлөлтүүд орсон бэ?
- Дэгийн тухай хуулинд нэлээн лоон өөрчлөлт хийгдэнэ. УИХ дэгийн хороотой байх асуудал гарч ирсэн. Мөн УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох заалтууд орж ирж байна. Тухайлбал, зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үг хэлж, асуулт асуун. Огт өөр зүйл ярьж, асуулт асуувал хариуцлага тооцдог байх тухай яригдаж байна. Үүнээс гадна анхдугаар чуулганы үйл ажиллагааг хуульчилж байна. Сонгууль болсны дараа гишүүд тангараг өргөхгүй гэх тохиолдол гарч байсан байна. Энэ мэтийг зохицуулж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг сөрөг хүчний бүлэггүйгээр хэлэлцэх гэж байна гэдэг шүүмж яваад байна?
- Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн УИХ-аар л хийнэ. Тэр дундаа УИХ-ын 57 гишүүн зөвшөөрсөн тохиолдол хийнэ. Өнгөрсөн хугацаанд бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг бүлгээрээ хэлэлцсэн. Цаашид ч нэлээн хэдэн удаа хэлэлцэх шаардлагатай. Ажлын хэсгүүд ажиллаж байна. боломж байвал хаврын чуулганаар багтааж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэж үзээд байна. Нэг удаа хөндөөд өөрчилж чадахгүй бол дахиад найман жил Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих боломжгүй, хуулиараа. Тиймээс одоо цаг хугацааны хувьд болсон гэж бид үзэж байна. Мэдээж ард түмэн, бусад нам эвсэл, хуульч шинжжчдийн саналыг авна.
Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэзээ УИХ-аар оруулах вэ?
- Ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-д өргөн бариагүй байна. УИХ-д өргөн барих үед МАН-ын бүлэг хэлэлцэнэ.
Элчин сайд нарын томилгоог хэзээ хэлэлцэх вэ?
18 элчин сайд, байнгын төлөөлөгч нарын асуудал яригдаж байна. Засгийн газар бодлогоо тодорхойлоод ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Зөвшилцөж тохироод УИХ-д өргөн барьдаг. Гадаад харилцааны сайдын өгч байгаагаа мэдээллээр ирэх долоо хоногт элчин сайд нарын томилгоон УИХ-д өргөн барина.