УИХ дахь АН-ын зөвлөл сая хуралдаж, хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэнээ танилцуулсан бол яг одоо МАН-ын бүлэг хуралдаж байна.
МАН-ын бүлгийн хурлаар Монгол Улсын Eрөнхий прокурорын орлогч нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Албан бус мэдээллээр МАН-ын бүлэг Монгол Улсын Eрөнхийлөгчөөс санал болгосон С.Алиманцэцэг, М.Чинбат нарыг дэмжжээ.
Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг дээрх хоёр эрхмийг прокурорын орлогчоор томилох эсэх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд байсан юм. Харин өнөөдөр ийн дэмжжээ.
Мөн МАН-ын бүлэг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэж байгаа юм байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь малчид, тариаланчдын эрхийг зөрчиж, ус бохирдуулагч уул уурхайг хамгаалсан хууль болсон гэж шүүхээс үзсэн байдаг. Гэвч БОАЖЯ дахин уг хуулийн төслөө хэлэлцүүлэхээр зэхэж байгаа юм.