СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жулиан Ассанж Эквадорын элчин сайдын яамыг тагнуулын төв болгон ашиглаж байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британийн нийслэл Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд долоон жил амьдарсан Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж өнгөрсөн долоо хоногт Лондоны цагдаа нарт баригдсан. Эквадор улсын Засгийн газар Ассанжийг цаашид элчин сайдын яамандаа хорогдуулах боломжгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено The Guardian сонинд өгсөн ярилцлагадаа Ассанжийг элчин сайдын яамнаас хөөхөд ямар ч гадны нөлөө байгаагүй, зөвхөн өөрийнх нь буруугаас болсон гэжээ. Ерөнхийлөгч Морено “Эквадор улсын байр суурийг ганхуулах ямар ч үйлдлийг зэмлэн буруутгана. Бид тусгаар тогтносон бие даасан улс учраас аливаа улсын бодлогод хүндэтгэлтэй хандана. Тагнан турших үйл ажиллагааны төв болохын тулд үүд хаалгаа хэзээ ч нээхгүй” хэмээн ярьсан байна.

Урьд өмнө нь Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд байрлахдаа эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм сахиагүй хэмээн буруутгагдаж байсан юм.

Жулиан Ассанжийг Пентагоны нууц комьпютеруудыг хакердсан хэрэгт буруутган хэргийг нь АНУ-д шилжүүлж магадгүй болоод байна. Пентагоны мэдээллийг хакердахаас гадна Швед улсын Засгийн газраас бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгаж хэргийг нь шийдвэрлэхээр болоход Ассанж Эквадорын элчин сайдын яамнаас орогнол хүсч зугтсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.