СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-04-15

Хэт өндөр ачаатай тээврийн хэрэгсэл постын дээврийг мөргөж эвдэлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

2019.04.14-ний өдрийн 17 цагийн орчим товчооны замд North benz маркийн автомашин нь зам тээвэр хөгжлийн төвийн харъяа рашаантын төлбөр хураадаг постын дээврийг мөргөсөн ослыг СХД дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Уг пост нь дээрээ өндрийн заалттай хэдий ч тухайн тээврийн хэрэгслийн жолооч санаатайгаар эсвэл санамсаргүйгээр мөргөсөн бололтой. 

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар ийм овор ихтэй, хэт өндөрлөгөө бүхий тээврийн хэрэгслийн зорчих замын хязгаарыг хот дотор зөвшөөрсөн маршрутаар зааж өгсөн байдаг. Тухайлбал Энхтайвны гүүрний доод зам, Нарны зам, Яармагийн гүүр гэх мэт өндрийн хязгаарлалттай хэсгүүдээр хэт өндөр ачаатай тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрдөггүй. 

Мөн замын хөдөлгөөний дүрэмд зааснаар ийм зөрчил гаргаж, нийтийн эзэмшилд хохирол учруулсан бол тухайн тээврийн хэрэгслийн жолооч хохирлыг барагдуулах үүрэгтэй аж. 

Осол гарсан рашаантын төлбөр хураадаг постоор тээврийн хэрэгсэл хэвийн зорчиж эхэлжээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.