СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-21

Б.Халиунаа эх орондоо мөнгөн медаль авчирлаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, 2017, 2018 оны УАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль, “Жем бридж” компанийн тамирчин, спортын мастер Баяраагийн Халиунаа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр монголын бөхчүүдээс залуучуудын ДАШТ-д ес дэх мөнгөн медалийн эзэн болов. Хамгийн сүүлд гавьяат тамирчин Батболдын Номин 2013 онд Софид үзүүрлэж байсан бөгөөд Б.Халиунаа ийнхүү таван жилийн дараа амжилтыг нь давтжээ.

Б.Халиунаа Трнавагийн дэвжээнд 1/8 шигшээд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус бүр цэвэр, хагас шигшээд энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий дэд аварга БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар ялаад байсан юм. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д торолгүй түрүүлсэн Японы Саки Игарашид туршлага дутан оноогоор цэвэр (0:10) ялагдав.

 

БАЯРААГИЙН ХАЛИУНАА

1999 оны тавдугаар сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. 2009 оноос хойш ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаа. 2017 онд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийг дүүргэсэн.

АМЖИЛТ
2012 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт

2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт

2014 он: “Монгол туургатан” ОУ-ын хүүхдийн спортын наадмын хүрэл

2015 он: Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл

-“Асашёорюү Кап” ОУТ-ий алт

-Наталья Воробьевагийн нэрэмжит өсвөр үеийн ОУТ-ий алт

2016 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт

-“Асашёорюү Кап” ОУТ-ий алт

2017 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

-Залуучуудын УАШТ-ий хүрэл

-Д.Оюунболд агсны нэрэмжит “U-23” тэмцээний хүрэл

2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл

-Залуучуудын УАШТ-ий алт

-“Монголиа Опен” ОУТ-ий мөнгө

-Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.