СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлуудыг BBC агентлагийн дамжуулснаар уншигчдадаа хүргэж байна.

1.    Пулицерын шагналын эзэд тодорно

Пулицер бол утга уран зохиол, сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шилдэг шагналуудын нэг юм. Жил бүрийн шагналтнууд хэн хүний таамаглахын аргагүй өвөрмөц содон бүтээлээр шалгардгаараа онцгой. Тухайлбал өнгөрсөн жил охид эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг #metoo хөдөлгөөн, Мьянмарын цагаачид, Филиппиний хар тамхитай тэмцэх санаачилга зэрэг үйл явдлууд шагналтнуудын гол сэдэв байсан юм.

2.    Индонезийн ард түмэн сонгуулийн санал хураалтад оролцоно

 

 

Индонези улсад ирэх лхагва гарагт Ерөнхийлөгчийн болон Парламентын, орон нутгийн захирагчдын сонгууль болно. Сонгуультай холбоотой зарим тоон мэдээг танилцуулахад:

-       Улс орон даяар 245,000 хүн нэр дэвшинэ

-       800,000 санал хураах байр ажиллана

-       192 сая иргэн саналаа өгөх эрхтэй

-       Санал хураалт ердөө зургаан цаг үргэлжилнэ

-      

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гол өрсөлдөгчдөөр одоогийн төрийн тэргүүн Жоко Видодо болон армийн генерал асан Прабово Субъянта нарыг нэрлэжээ.

3.    Улаан өндөгний баярын долоо хоног

Дэлхийн хүн амын 2,2 тэрбум нь Христийн шашинтай. Тэд энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд улаан өндөгний баяраа тэмдэглэх гэж байна. Христийн он тоололд хамгийн чухал баяраар нэрлэгддэг улаан өндөгний баярын ёслол сайн баасан гарагаар эхэлнэ.

 

 

4.    Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаар шинэ мэдээлэлтэй танилцъя

Их Британийн нэвтрүүлэгч, байгалийн түүх судлаач Дэвид Аттенборо цаг уурын өөрчлөлтийн талаар Их Британи даяар пүрэв гарагт шуурхай мэдээлэл дамжуулна гэжээ. BBC One сувгаар нэг цаг орчим үргэлжлэх баримтат нэвтрүүлэг хүн төрөлхтний өмнө цаг уурын өөрчлөлтийн асуудал нэн тулгамдаад буй аюул гэдгийг анхааруулах юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.