СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-15

Зургаан дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хийнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. Энэ талаар “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сургалт боллоо. Сургалтаар иж бүрэн сургуулийн эхний өдөр төв талбайд иргэд цуглана, хоёр дахь өдөр танхимын сургуульд 80 гаруй байгууллагын 950 гаруй удирдлагууд оролцох бол сүүлийн өдөр зарлан мэдээллийн дуут дохио дуугарч, 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэн 111 аюулгүй талбайд гарна гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн юм.

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Энэ сургуулийг үндэсний болон стратегийн аюулгүй байдалтай холбоотой, мөн бид нэгдэж чаддаг гэдгээ харуулах, эх оронч хүмүүжлийг олгох ач холбогдолтой юм. . Иймд эртнээс ажлаа төлөвлөж, тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд бүү оролцоорой. 08.00 цагаас зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар аюулгүй талбайд иргэд цугларна. Дохио сонсоогүй байсан ч шууд 08.00 цагт аюулгүй талбай руу гараарай. Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн гамшгаас хамгаалах сургалтад оролцох, гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх үүрэгтэй” гэлээ.

Мөн тэрбээр сургуулийг зохион байгуулахад “Хүй долоон худагт хээрийн эмнэлгийн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах зэргээр төлөвлөөгүй ажлууд гарч байна. Иргэд ойрхон цугларах талбайгаа төдийлөн сайн мэдэхгүй байна. Баянгол дүүрэгт гэхэд 18 аюулгүй цэгийг баталсан. Тухайлбал, нэгдүгээр цэг вокзалын арын талбайд бий. Үүнд Баянгол дүүргийн IV хорооныхон цугларна. Хоёрдугаар цэг болох төмөр замын дээд сургуулийн урд талбайд II хорооны иргэд очно гээд цугларах 111 талбайн байршлийг тогтоосон гэдгийг хэлэв. Түүнчлэн ухуулга сурталчилгааны материалыг тараах бөгөөд аль талбай дээр очихоо мэдэхгүй тохиолдолд онцгой байдлын газар болон оршин суух хорооноосоо лавлаж болох юм байна.

Энэ талаар НОБГ-ын дэд дарга, хурандаа Б.Мягмардорж “Гамшгаас хамгаалах сургалтад өнөөдрийг хүртэл 45 мянган аж ахуйн нэгж, албан хаагч хамрагдсан. Харин ийм том хэмжээний сургууль анх удаа болж байна. Газар хөдлөлтийн гамшиг боллоо гэхэд аврах ажиллагаанд Онцгой байдлын газраас гадна бүх байгууллагын оролцоо хэрэгтэй гэдгийг иж бүрнээр харуулахыг бас зорьж байна. Аюулгүйн талбай гэдэг нь нэгдсэн зохион байгуулалтаар тусламж, үйлчилгээ үзүүлэх, мөн тухайн барилга байгууламжид хэдэн хүн байсныг тооцоход чухал ач тустай” гэв.

Харин нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Юун түрүүнд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигт өртсөн тохиолдолд хохирлыг яаж богино хугацаанд даван туулах чадвар, дадлыг олгоход энэ сургуулилт өндөр ач холбогдолтой” гэв. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд албаны машиныхаа дугаарыг ОБЕГ-т урьдчилан өгч бүртгүүлснээр үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх эрх үүснэ гэдгийг онцолж хэллээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Нийслэлийн төвшинд өргөтгөн хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой. Мөн газар хөдлөлтийн гамшгийн улмаас барилга байгууламжид нуралт үүсэж эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн байгууллага, сайн дурын хэсэг, аж ахуйн нэгж байгууллага хамтран зургаан дүүрэгт зохион байгуулах юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.