МАН-ын Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдах тов гарсан ч яг хэд дэх өдөр хуралдах нь хараахан тодорхой болоогүй байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар намынхаа Бага хурал хурлыг товлох юм байна. Түүнчлэн Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ тодорхойлох аж. Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл ирэх сарын 1-нээс өмнө сонгуульд оролцох эсэхээ тодорхой болгох хуулийн заалттай юм.