Иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон бөгөөд үүнийг ирэх оны эхний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр тогтжээ.
Төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2500 төгрөг даваад байна. Энэ нь манай улсад орж ирж буй валют гадагшаа урсгаж буй валютаасаа бага байгаагаас шалтгаалж байгааг Төв банкнаас тайлбарлав. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн Ц.Мөнхбаяр “Ам.долларын ханш оны эхнээс гурван хувийн өсөлттэй байгаа. Энэ нь орох урсгал нь гарах урсгалаас бага байгаатай холбоотой. Оны эхний саруудад том импортууд хийгдээд дууссан. Одоо импортын хэмжээ багасна. Тэр тусмаа хэрэглээ, тоног төхөөрөмжийн импорт буурах төлөв бий” гэв.
Аливаа улсын гадаад валютын албан нөөц тухайн улсын импортын жилийн хэрэгцээг хангах хэмжээний байх ёстой аж. Харин манай улсын одоогийн албан нөөц зургаан сарын импортын хэмжээг хангахуйц буюу 2.9 тэрбум төгрөг байгаа гэнэ.
Зээл хурдацтай өсч өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон. Үүнийг ирэх оны эхний өдрөөс мөрдүүлэхээр тогтжээ.
Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, АНН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, АНН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлж, мөн тухайн өдрөөс мөрдүүлэх аж.
Б.Болор